Америкийн зодооны урлагийн их мастер, жүжигчин, кино найруулагч Чак Норрис 75 нас хүрчээ.
-Тэрээр авто механикч эцэг, чероки индиан эхийн гэр бүлд мэндэлжээ. Эцэг, эх нь салж, Чак хүүг ээж нь хойд эцэгтэй нь өсгөжээ. Хойд эцэг нь түүнийг спорт, зодооны урлагт дуртай болгосон гэдэг. Гэр бүл нь ядуу зүдүү байсан тул Чак багаасаа ачигчийн ажил хийх болжээ.
-Чак Норрис 1959 онд гэрлэсэн хойноо цэргийн албанд морджээ. Нэг ангийн охин Диана Холечектэй 30 жил ханилаад салжээ. Дараа нь Чак залуу загвар зохион бүтээгч Моника Холлтой гэрлэв.
-Чак Норрис цэрэгт байхдаа жүдо, тансудо сонирхож хар бүстэй болжээ. Хожим нь тэрээр каратэгийн долоон удаагийн дэлхийн аварга болж, зодооны урлагийн 32 сургууль нээсэн байна. Мөн капоэйра, таэквондо, шито-рю зэрэг зодооны урлагаар хичээллэж амжилтад хүрчээ. Татами дээр гаргасан өндөр амжилтаараа дэлгэцийн урлаг руу шилжив. Кинонд тоглоод эхэндээ 10 мянган доллар авч байсан бол нэр алдар нь огцом өсч арван жилийн дараа нэг киноноос сая долларын шагнал авдаг болов.
-Чак Норрис Техас мужийн тусгаар тогтнолын төлөө байдаг. Мөн ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж, хүүхдүүдээ өөрийн жишээгээр хүмүүжүүлж, телевиз, казинод хөрөнгө оруулж, сэтгүүл эрхлэн гаргадаг. Тэрээр долоон ном бичиж хэвлүүлжээ.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих