Чойбалсан хот 40 гаруй мянган хүн амтай улсын зэрэглэлтэй хот.Тэртээх бүтээн байгуулалтын оргил үед орос ах нараар Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотуудыг байгуулж билээ.Одоо Чойбалсан хот өндөр өндөр барилгаар өнгөө засч өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна.Харин Чойбалсан хотын хотжилтыг тойрсон асуудлын нэг нь нийтийн тээвэр зайлшгүй мөн байдаг болов уу?Монголын том хотууд гэгдэх Дархан, Эрдэнэт хотууд нийтийн тээврийн үйлчилгээгээ шинэ түвшин гаргасан байна.Харин Чойбалсан хотын хувьд 2000-иад оны хэдэн бор микроавтобустайгаа 10 гаран жилийн нүүрийг үзлээ.Уг нь Чойбалсан хот зэрэглэл өндөртэй, Дархан, Эрдэнэттэй дүйцэх хэмжээний хот мөнөөсөө мөн.Харин яагаад өдийг хүртэл хотын нийтийн тээвэрт ахиц гардаггүй юм бол гэж би бодох юм.Энэ л нутагт төрж өссөн хүүгийн хувьд нутгийнхаа төлөө нэг ч гэсэн санал санаачлага гаргахыг хичээн зорьж, миний гаргасан санаачлагыг аймаг орон нутгийн зүгээс ажил болгоод өгвөл нутгийн иргэд минь баярлах болов уу гэж бодох юм.
Ингээд Та бүхэнд Чойбалсан хотын нийтийн тээврийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдал, цаашид хэрхэн хөгжүүлбэл зохих талаар өөрийн нэгэн санаагаа танилцуулъя./Бүрэн бус/
Дорнод аймагт одоогийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд Грэйс болон Стана маркийн 16 /бодит бус тоо /микроавтобус Зах-Бунхан, Зах-Намын хороо, Зах-Тээврийн товчоо /Хойгуур /, Зах-Төмөр зам гэсэн тогтмол чиглэлд 500 төгрөгөөр, тогтмол бус чиглэлд Зах- Дивиз , Зах- Баянтүмэн гэсэн чиглэлд 800 төгрөгөөр иргэдэд өглөөний 09 цагаас эхлэн оройн 18 цагын хооронд үйлчилж байна.Мөн үүнээс гадна Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчлэх дунд оврын 2 автобус урдуур болон хойгуур гэсэн чиглэлээр цаг хувиарын дагуу үйлчилдэг.Эдгээр микроавтобуснууд нь ашигаа бодоод төв зам дагуу үйлчлэх сонирхолтой байдагба захын гэр хороолол болох Зангиат, Ялалт, Хивс, Силикат, Малтай хороолол /Бунханы зүүн хойно/ зэрэг газруудаар огт явдаггүй байна.Хот доторхи такси нь 1км нь 800 төгрөг ба зарим тохиолдолд 1000 төгрөгөөр үйлчилдэг тохиолдол ч бий.
Нийтийн тээврээр иргэд үйлчлүүлэхэд тулгардаг шалтгаан:
- 1.Зөвхөн төв замаар шугаманд явдаг.
- 2.Бүгд Зах дээр удаан зогсдог
- 3.Алслагдсан гэр хороололоор явдаггүй.
- 4.Давтамж болон эмх замбараа муу
- 5.Зах хаахаар бүгд зогсдог
- 6.Тогтсон цаг байхгүй
- 7.Хүлээлгэх цаг хугацаа их
- 8.Тохилог бус
Эдгээр хүчин зүйлс нь иргэдийг хотын төврүү алхах болон нийтийн тээврээр үйлчлүүлдэгүй нэг шалтгаан юм.Дорнодод захын нэг таарсан иргэнээс нийтийн тээврийн тухай сэтгэгдэлийг нь асуухад бүгд сэтгэлд хүрдэггүй гэж хариулан дээрхи шалтгаануудыг тоочино гэдэгт итгэлтэй байна.
Харин үүнийг өөрчлөхдөө одоогийн мөрдөгддөг маршрут чиглэлийг доорхи байдлаар өөрчилж микроавтобусыг том оврын автобусны чиглэлтэй аль болох давхцуулахгүйгээр зохион байгуулалтын хэлбэрт оруулах нь аль аль талдаа ашигтай юм.Зурагт №1 болон №2 номерын автобусны чиглэл маршрутыг үзүүлэв.
Микроавтобуснуудыг Шүр зах дээрээс хойд болон зүүн зарим алслагдсан гэр хороололын чиглэлүүдрүү явуулах нь иргэдэд илүү хүртээмжтэй байна.Микроавтобусныгэр хорооллын М3 чиглэл : Зах-Хэрлэн Номин-Силикат-Станцын арын хороолол-Ажилчин-Зах, М4 чиглэл : Зах-Цаг уур-Хивс-Ялалт-Зангиат-Хан уул-Зах, Микроавтобусны орон сууцны хороололын М5 чиглэл: Зах-4 байшин-Бөхийн өргөө-10 мянгат,-Номын сан-Хаан банк-10 байр-20 байр-Читын гудамж-Зах Тогтмол бус чиглэлд ХО Зах- Дивиз, Зах-Баянтүмэн чиглэлд өглөөний 10.00 минут, өдөр 14.00, орой 18.00 цагт Микроавтобусыг явуулах нь нийтийн тээвэрт иргэд сэтгэл ханамж өндөр байх болно.
Автобусны тухайд
БНСУ-ын Дэү компанийн BS106 L загварын автобус
- 2008 оны загвар
- Солонгос Улсад нийтийн тээвэрт ашиглаж байгаа.
- Жолоочоос гадна зорчигчийн 24 суудалтай, 70 хvний багтаамжтай.
- Хөдөлгүүр: DL08, дизель (EURO
Багтаамж : 7,640cc
300 морины хүчин чадалтай
Шатахууны сав: 210 литр - Урт нь : 9.908мм
- Өргөн нь : 2.380мм
- Өндөр нь : 1.970мм
Хүмүүс энэхүү автобусыг томдоно гэж үзэж байж болох юм.Хамгийн гол нь их багтаамжтай, хотынхоо нүүр царай, цар хүрээг илтгэх хэрэгсэл болох учиртай.Дунд оврын коунти байлаа гээд адилхан л бензин зарцуулна.Тэгээд ч үйлчлүүлэх иргэд цөөнгүй байх болов уу.Жижиг автобусанд сууж шахалдаж чихэлдэж явсанаас алхсан дээр гэж иргэд бодохыг ч үгүйсгэхгүй.Харин иргэдийг нийтийн тээрврээр үйлчлүүлэх хүслийг их болгохын тулд том оврын автобусны үйлчилгээ хэрэгтэй.
Том оврын автобустай уялдуулаад хүүхдүүдийн сургууль цэцэрлэгийг тарах үед сургуулийн цагдаа буюу school police-г сургуулийн ойр орчимд эргүүлд гарган бүх сургуулиудын эцэг эхийн зөвлөл болон сургуулиудийн захиргаа шийдэж, өдөрт сургуулийн насны бага ангийн хүүхдүүдийг зам хөндлөн гаргах, мөн сургуулийн бүсийн ойролцоох автобусны буудалд хүргэж өгөн хүүхдүүдийг автобусанд суулган өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулах нь хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь багасна.
Автобус үйлчилгээнд нэвтэрснээр олон олон давуу тал урган гарна гэж миний бие тооцоолсон.Жишээ нь:
Нэг. Иргэдийн сэтгэл ханамжын баталгаа нэмэгдэнэ
Хотын хүн амд нийтийн тээврийн үйлчилгээ илүү хурдан шуурхай, чирэгдэлгүй хүрч, зорчигчдын ая тухтай байдлыг хангасан тохилог үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ болно.
Хоёр. Нийтийн тээвэртэй холбоотой асуудал буурна
Нийтийн тээвэртэй холбоотой аливаа асуудал эрс багасана.Чойбалсан хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн микроавтобуснууд хаа саагүй зогсож хүмүүсийн бууя газар гэсэн дүрэм зөрчин буулгаж суулгадаг.Энэ нь авто осолд иргэд өртөх өндөр магадлалтай байдаг.
Гурав. Хотын соёл, өнгө үзэмжинд эерэг нөлөө үзүүлнэ.
Аливаа хотын нийтийн тээврийн үйлчилнээ нь тухайн хотынхоо өнгө зүс, цар хүрээг мөн хотын соёлжилтыг илтгэж байдаг.Чойбалсан хот ногоон хот болох зорилго тавьсан.Иймээс том оврын автобус нь ногоон өнгөтэй байвал хотын хөгжлийн ногоон хот болох төлөвлөгөөтэй уялдах юм.Ногоон өнгө гэдэг нь өөрөө байгалийн өнгө юм.Том оврын автобуснууд нь манай хотод ирэгсэдийн сэтгэлд хотын соёлын томоохон өнгө аясыг илтгэн харуулах юм.
Дөрөв. Хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлнэ.
Автобуснууд нь сургууль, цэцэрлэг тарах цагаар ойролцоох сургууль цэцэрлэгийн автобусны буудлууд дээр цагтаа ирсэн байх ба автобусны маршрут нь хотыг бүхэлд нь тойрох чиглэлтэй учраас хүүхдүүдэд гэрт нь илүү ойр болох юм.
Тав. Ажлын байр нэмэгдэнэ.
Нэг автобус нь нэг кондуктар, нэг жолоочтой байх ба Чойбалсан хот 4 автобустай боллоо гэж үзэхэд 4 жолооч, 4 кондуктартай байх бөгөөд автобус техник учраас эвдрэл гэмтэл гарна тиймээс зайлшгүй шаардлагаар 1-2 механикчтай байх шаардлагатай.
Зургаа. Нүдээ олсон ажил болно.
Иргэд Чойбалсан хотын нийтийн тээвэрт сэтгэл ханамж маш муу бөгөөд бараг үйлчлүүлдэггүй.Чиглэл маршрут муутайгаас гадна оройн цагаар явдаггүй үйлчилгээний соёл тааруу гэх мэт зүйлүүд нь иргэдийг одоо ч бухимдуулдаг.Микронд сууснаас бараг алхсан нь дээр гэх иргэд ч цөөнгүй.Иймээс шинэлэг үйлчилгээг Дорнодчуудад нэвтрүүлэх нь үнэхээрийн нүдээ олсон ажил байхаас гадна үйлчлүүлэх иргэд ч их байна.
Өдөрт дунджаар нэг маршрутын автобусаар үйлчлүүлэх хүмүүсийн тоо 300-400 хүн байх болов уу гэсэн тооцоо бий.Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сургуулийн хүүхдүүд, ажилчид гээд.Автобус нь том хүнд 500 төгрөг, хүүхдэд 300 төгрөгөөр үйлчлэх хамгийн боломжын үнэ юм.Тэгэхээр тухайн автобусаар 150 хүүхэд, 150 том хүн үйлчлүүллээ гэж бодоход өдөрт 120000 төгрөг олоод байх юм.Сард 3,600,000.Гэхдээ энэ бол байж болох гэсэн миний тооцоолсон хамгийн бага тоо.Энэ тоо хүн амын хэрэгцээ шаардлагаас хамаарч өсч болно буурч болно.Улаанбаатар хотод Тэнүүн огоо ХХК-н том оврын автобус жолооддог нутгийн ахаас автобус хэд иддэг талаар асуухад Нутгийн ах: Анх энэ том юмыг 20,30-аас наашгүй болов уу гэж боддог байсан харин байдал дээр хот дотор 10 гаран иддэг гэж хэлж байсан юм.Энэ бол Улаанбаатар хотын түгжрэлд идэх тоо.Манай аймагт бол үүнээс бага идэх боломжтой.Автобус шугаманд явдаг болоход тулгарах асуудал бий.Тэр нь юу гэвэл ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэгүй үйлчлэх автобус.Дунд оврын 2 автобус нь хойд болон урд төв замаар цаг хувиарын дагу үйлчилдэг.Гэхдээ зөвхөн ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэгүй үйлчлэх гэсэн тусгай зохицуулалттай.Харин бусад хүмүүсд мөнгөөр үйлчилдэг.Гэвч ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс өөр хүн тэр автобусаар үйлчлүүлэх нь ховор болов уу?Яагаад гэхээр тухайн автобуснууд нь цөөхөн явдаг ба хэзээ хаана аль буудал дээр хэдэн цагт ирэх нь үл мэдэгдэх байдагийг саяны цагаан сараар нутагтаа очингоо сууж үзье гэж бодоод станцын цэнхэрийн автобусны буудал дээр 20 минут орчим зогсонгоо мэдсэн юм.Харамсалтай нь шинийн 2нд тэр автобус амарсан бололтой.Микроавтобус ч харагдсангүй. Миний бодлоор тухайн 2 автобусны үйлчилгээг бүр мөсөн зогсоож төрөөс олгодог зардлыг нь том оврын автобусандаа шингээж, тухайн том оврын автобусаараа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж ялгалгүй бүгд үйлчлүүлдэг болох нь нийтийн тээвэрт том дэвшилийг авч ирэх болов уу гэж бодох юм.Дархан, Эрдэнэт хотуудад өдөртөө автобус нь хүнгүй явах тохиолдол их байдаг байна.Харин орон нутгийнхаа дэмжлэгтэйгээр автобуснууд хотоо тойроод явж байдаг гэж Орхон аймгийн нийтийн тээврийн үйлчилгээний том оврын автобусны үйлчилгээ эрхлэгч Буган орд ХХК-ны инженер Ц.Цолхүү www.ekhoron21.mn вэб сайтад өгсөн ярилцлаганда дурдсан байна.Манай хотод ч өдөртөө хүнгүй явах асуудал тулгарах асуудал гарч болзошгүй.Тэр асуудлыг зөв шийдвэрлэхийн тулд аймаг орон нутгаас нийтийн тээвэрт тодорхой хөрөнгө мөнгө тусгаж, тухайн автобусны арчилгаа хамгаалтыг орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэх нь зүйтэй болов уу үзэж байна.Тэгсэн цагт нийтийн тээврийн автобус иргэдэд саадгүй үйлчлэх нөхцөл нь бүрдэх болно.Манай хотод автобус ихэнхдээ л хүнтэй явах байх.Учир нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэмлэхээрээ зорчино, сургуулийн насны хүүхэд багачуудыг тээвэрлэнэ, захруу ирж очих, хотын нэг захаас нөгөө зах хүртэл ажил амьдралаа залгуулах гэсэн олон мянган хүн үйлчлүүлэх учраас хоосон явна гэж бараг л үгүй байх.
Манай хот 20-оод ширхэг нийслэлд ховорхон автобусны шилэн буудалтай болсон байна.Дашрамд дурдахад Дархан болон Эрдэнэт хотуудад байхгүй тийм сайхан автобусны буудалтай болж.Бодвол аймаг орон нутгаас нийтийн тээврээ хөгжүүлэх эхлэл болгон тэрхүү сайхан автобусны буудлуудыг байгуулсан биз ээ.Харин тэр сайхан автобусны буудалт зогсох микро нь даанч жулдаж харагдах юм.Уг нь тэр зориулалтын зассан автобус орох карманд том автобус ирээд дүүхэлзтэл зогсоод зорчигчдоо буулган суулган хөдлөөд хүргэх газарт нь саадгүй хүргэж өгөөд Чойбалсан хотын замыг чимэг оруулан явах нь айдаа мөн ч сүртэй сайхан харагдах байхдаа.Хэрэв автобус үйлчилгээнд шинээр нэвтэрвэл автобусны буудал болгон дээр автобус тухайн буудал дээр хэдэн цаг минутанд ирэх гээд бүгдийг багтаасан мэдээллийн самбар байрлуулах нь иргэдэд үйлчлүүлэхэд илүү хялбар болох юм.
Энэ саналыг дэвшүүлэх болсон шалтгаан
Миний бие нь Дорнод аймгийн Чойбалсан хотын унаган хүүхэд.Одоо хэдийгээр Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг боловч төрөлх хотдоо үргэлж очдог.Миний хотод бүх зүйл байна ажиллаж амьдрах бүх таатай нөхцөл бүрдсэн байдаг.Гэвч би нутагтаа очих болгонд нэг асуудалтай тулгардаг.Тэр юу вэ гэвэл нийтийн тээвэр.Би гэлтгүй Чойбалсанчуудад тулгардаг асуудал нь нийтийн тээвэр. Би нутагтаа очих болгондоо таксинд суусаар байгаад таардаг эсвэл алхдаг өөр сонголт үнэндээ байхгүй гэхэд хилсдэхгүй.Цаг хугацаатай уралдадгүй хүн гэж үгүй байх бүгд л ажил амьдаралынхаа төлөө зорьж тэмүүлж байгаа.Аливаа хотын зорилго нь эрүүл аюулгүй орчинд иргэдээ тав тухтай ажиллаж амьдрах бүхий л бололцоог хангах байдаг болов уу.Манай хот орчин үеийн хот болон өргөжиж байгаа нь өдрөөс өдөрт харагддаг.Гэвч хот болгонд тулгамддаг асуудал бий харин тэрхүү асуудлыг зөв даван туулах нь гол юм.Иймд миний бие энэхүү саналыг гаргасан шалтгаан нь хотынхоо тулгамддаг асуудлын нэг нийтийн тээврийг олон олон Дорнодчуудын өмнөөс идэвхийлэн гаргаж байгаа болно.2000-иад он хүртэл автобус бааз үйл ажиллагаа явуулж оросын Цагаан автобус үйлчилгээний төвөөс Дивиз хүртэл явдаг байлаа.Харин Дархан, Эрдэнэт, Чойбалсан хотуудын автобус бааз хувьчлагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээ зоггссон.2000-иад оны эхэн үед хувийн хэвшилийн микро автобус үйлчилгээний төвөөс Шүр зах хүртэл иргэдэд үйлчилдэг болсон юм.Тэр цагаас хойш одоог хүртэл Чойбалсан хот нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгдээгүй иргэдэд техникийн бүрэн бус насжилт өндөртэй тээврийн хэрэгслээр үйлчилсээр байна.Чойбалсан хотын нийтийн тээврийн микронууд нь зах дээр бүгд зогсож явах гэж уддаг, чиглэл маршрут маш муу захын гэр хорооллоор явдаггүй зах хаахаар бүгд зогсдог. Микро автобуснууд нь иргэдийн цагыг их уядаг ба иргэд ихэвчлэн алхах юм уу таксинд сууж үйлчлүүлдэг.Иймээс энэхүү асуудлыг аймгийн хэмжээнд авч иргэдийнхээ ая тухтай, хамгийн гол нь иргэддээ хүрч үйлчилдэг нийтийн тээвэртэй болгож шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой.Миний хувьд энэхүү саналыг гаргасан бас нэг шалтгаан нь төрөлх хотынхоо төлөө нэг ч гэсэн тулгамдаж буй асуудалд нь иргэн хүнийхээ хувьд санаа тавьж шийдвэрлүүлэхийг хүсдэг нутгийн хүүгийн санаа бодол юм.
Чойбалсан хоттой хөгжлийн хувьд адил Дархан хотод нийтийн тээврийн 10 том оврын автобус хотынхоо иргэдэд үйлчилдэгийг миний бие Дархан хотод очихдоо мэдэж өөрийн хотдоо ийм автобустай болох санааг бодож олсон юм.Эрдэнэт хот мөн адил нийтийн тээвэртээ 10 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж камержуулан цогцоор нь шийдвэрлэсэн байгааг харахад атаархах юун.Яагаад манай хот Дархан,Эрдэнэт шиг нийтийн тээвэртэй болж болохгүй гэж.Чойбалсан хотод нийтийн тээврийг шинэ шатант гаргах цаг нь болсон гэж би үзэн энэхүү санаагаа аймгийн ИТХ-д явуулсан.Тусыг хэрхэн олох нь энэ нийтийн тээврийн салбарыг шинэчлэх цаг нь болсон хэмээн үзэх ИТХ-нхан мэдэх биз ээ.Миний саналыг олон олон Дорнодчуудад уламжлан дамжуулж нутаг орондоо хэрэгтэй зүйлийн төлөө аймаг орон нутгийн иргэдээс санал авдаг 70582233 , 70583131 руу залгаж энэхүү саналыг хэрэгжүүлэхэд тус нэмэр болохыг та бүхнээс хүсье
Ш.ГАНТӨР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих