ШУТИС-ийн оюутнууд уул уурхайн орд газруудыг ашиглаж дууссаных нь дараа байгалиа нөхөн сэргээгээд зогсохгүй үргэлжлүүлэн ашиг олж болох сонирхолтой санаачилгуудыг дэвшүүлжээ. Тухайлбал манай аймгийн Адуунчулууны уурхайн овоолго буюу бидний нэрлэж заншсанаар цагаан шороог цанын бааз болгох боломжтой гэж үзсэн байна. ШУТИС-ийн Уурхайн төлөвлөлт, үнэлгээ, сургалтын төвийн захирал Я.Дашдондог багшийн шавь нар энэ талаар нарийвчилсан судалгаа хийжээ.
Тухайн ордыг ашиглаж эхлэхтэй зэрэгцэн орчин тойрныг судалж, баялгийн нөөц дуусах үед ямар хэлбэртэй болоход нь тохируулан тохижилтын төлөвлөгөөг хийдэг гадны туршлага бий. Ирээдүйн инженерүүдийн гаргасан энэхүү санал санаачилгыг төр засаг, бизнес эрхлэгчид, орон нутгийн удирдлагууд маань дэмжээд өгвөл бааз суурь нь манай нутагт байна. Хүний бэлдээд өгч байгаа санааг мөнгө болгох хэцүү биш.
Уул толгод багатай тал нутгийнхан бид уурхайн цагаан шороогоо түшиглээд цанын баазтай болчихвол эрүүл мэнддээ анхаарахаас эхлээд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, яваандаа өвлийн спорт хөгжих аятайхан нөхцөл ч бүрдэж болох юм.
Г.Алтанхуяг
Dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих