Иргэний хамгаалалтын өдөр, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын хэлтсийн аварга салаа шалгаруулах "Марш тактик- Тусгай бэлтгэл”-ийн тэмцээнийг 2015 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Аврах гал унтраах ангийн 1,2,3,4-р салаа, Эрэн хайх аврах салбарын 2 дугаар бүлэг нийт 5 багийн 50-н албан хаагч оролцож 9 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо сорин өрсөлдлөө. Уг тэмцээнд Аврах гал унтраах 52 дугаар ангийн 1 дүгээр салааны захирагч онцгой байдлын ахлах дэслэгч Т.Баатархүү захирагчтай баг тамирчид 1 цаг 02 минут 43 секундын амжилтаар 1 дүгээр байр, Эрэн хайх аврах салбарын 2 дугаар бүлгийн дарга онцгой байдлын ахлах дэслэгч А.Мөнхбаатар даргатай баг тамирчид 1 цаг 10 минут 17 секундын амжилтаар 2 дугаар байр тус тус эзлэн шинжин явах цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих