Оюутолгойг
тойрсон асуудал шийдэгдээгүй хэвээр л байна. Энэхүү асуудал сайнаар
шийдэгдэх тэр үед манай улсын эдийн засагт ихээхэн ач холбогдол үзүүлнэ.
Угтаа бол уул уурхайн салбараас улсын төсвийг бүрдүүлж байгаа гэхэд
болно. Далд уурхай ихээхэн ашиг орлого авчирах учиртай билээ. Түүнчлэн
Монголын тал Оюутолгой төслийн 34 хувийг эзэмших хөрөнгө оруулалтын
гэрээний хүрээнд хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөр хэлбэрээр зээл
авсан.
Тодруулбал, Монгол Улс 34 хувьдаа таарсан хөрөнгө оруулалт хийх боломжгүй учраас хөрөнгө оруулагчдаас гаргуулаад, энэхүү гаргуулсан хэмжээний мөнгөн дүнгээ төлсний дараа ногдол ашиг хүртэхээр гэрээ байгуулагдсан байдаг. Монголын талын зээлийн үндсэн төлбөр 751.2 сая ам.доллар бөгөөд өнгөрсөн хугацаанд хүүгийн төлбөр 110.5 сая ам.долларт хүрчээ. Зээлийн хүүгийн түвшинг LIBOR+6.5 хувь байхаар тогтсон байдаг. Үүнээс гадна торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Turquoise Hill Resources" компани өнгөрсөн оны санхүүгийн тайлан, үйлдвэрлэлийн мэдээгээ танилцуулжээ. Уг тайланд "Оюутолгой" компани өмнөх онд 290.000 орчим тонн зэсийн баяжмал, 76.700 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэснийг дурьдсан бөгөөд энэ хугацаанд нийт 26.400 тонн зэсийн баяжмал худалдан, борлуулалтын цэвэр орлого нь 51.6 сая ам.долларт хүрсэн байна.
"Оюутолгой"-н баяжуулах үйлдвэрт гарсан зарим саатал, тодруулбал, хаягдал өтгөрүүлэгчийн самнуурын хутга эвдэрсэн нь энэ оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлсөн ч гэмтлийг бүрэн засварлаж, ажилд оруулсан байна. Гэхдээ Оюутолгойд энэ онд үйлдвэрлэх бүтээгдэхуүний хэмжээ буурах төлөвтэй байна. Оюутолгой төслийн хоёр дахь шатанд зориулан зээл олгохоо амласан банкуудын баталгааны хугацаа энэ сарын 31-нд дуусах юм байна. Иймээс зээлдэгч байгууллагуудаас төслийн санхүүжилтийн хугацааг сунгах санал тавих асуудлыг хувь нийлуүлэгчид авч үзэх гэнэ. Түүнчлэн энэ сард Оюутолгой компанийн борлуулалтын хэмжээ хурдацтай нэмэгдэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 24-ний байдлаар энэ онд нийт 43.000 тонн зэсийн баяжмал борлуулсан дүн гарсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих