Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зам тээвэр, эрчим хүч, газрын харилцаа, барилга хот байгуулалтын бодлогын хороо хуралдаж, Хэрлэн сумын 3-р багийн нутаг дэвсгэр дэх 48га талбайд баригдах "1000 айлын орон сууцны хороолол”-ын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний зураг, төсөв хийхэд тулгамдсан асуудлын талаар хэлэлцэв.
Уг хороолол руу дэд бүтэц татах 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 4.0 тэрбум төгрөг энэ онд тавигдсан. Гэтэл хөрөнгө нь буцаан татагдах хугацаа тулаад байдаг, ажлын зураг төсвийг хийж дуусаагүй байдаг. Тулгарч буй гол бэрхшээл нь шинээр төлөвлөж буй орон сууцны хорооллыг дулаанаар хангах шугам хоолойг татахын тулд 11 айлын газар дээгүүр, бохир усны шугам хоолой татахад мөн 10 айлын газар дээгүүр дайран өнгөрөх болж байгаа юм. Мөн шугам хоолой хамгаалах бүс нь авто зам, 2 инженерийн шугам сүлжээний хооронд болон айлын газраас хамгийн багадаа 6 метр зайтай байх ёстой аж.
Бодлогын хорооны хурлаар асуудлыг хэлэлцээд ГХБХБГ-аас санал болгосон инженерийн шугам сүлжээний чиглэлийг дэмжлээ. Мөн Инженерийн шугам сүлжээний зургийг экспертизээр хянуулахад шаардлагатай хөрөнгийг боломжтой эх үүсвэрээс гаргах, "1000 айлын орон сууцны хороолол”-ын дэд бүтцийн шугамын чиглэлтэй давхцаж буй, айл өрх, ААН, байгууллагын газрыг шилжүүлэх, чөлөөлөх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өмнө шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгалаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих