Улаанбаатарын замын түгжрэл гэж утаанаас дутахгүй уршигтай толгойны өвчнөөс хэрхэн яаж салахаа мэдэхгүй шаналж суугаа хотын даргыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан гэж тэмцэгч өнгөрсөн долоо хоногт тун ч ихээр бухимдуулав.
Тэрбээр энэ сарын 2-нд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон ИТХ-ын тэргүүлэгчдийг шүүхэд өгч буй үндэслэлээ "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16.4.6 дэх заалт, Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журамд заасны дагуу ЦЕГ-ын дарга зөөж шилжүүлэх төлбөрийг тогтоох эрхтэй байтал Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, хууль бус захирамж гаргасны улмаас 9230 жолоочийг 70-80 мянган төгрөгөөр торгож нийт 647,7 сая төгрөгөөр хохироосон.
НИТХ-ын тэргүүлэгчдийн хувьд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан байхад дугуй түгжихээр журам гаргаж хуулиас өөр зохицуулалт хийсэн нь хууль бус болж, нийт 11746 жолооч иргэдийг 234,9 сая төгрөгөөр хуульд заагаагүй үндэслэлээр торгож хохироосон" хэмээн тайлбарласан.
Үүнийх нь хариуд хотын дарга хууль зөрчиж шийдвэр гаргаагүй хэмээхдээ Т.Аюурсайханыг улс төрийн шоу хийж байгаа юм, намайг муулсан хүн намаасаа албан тушаал авдаг тэр зарчмаар явж байна гэхчилэн шүүмжилж орхисон.
Юутай ч энэ хэрүүл шүүхийн хаалга татсан хойно алхны тогшилт хэний талд дуугарахыг хүлээх л үлдэв. Уг нь замын түгжрэлийг бууруулахын тулд зөвшөөрөлгүй газарт, хөдөлгөөнд саад болгон орхисон тээврийн хэрэгслийг ачих, түгжих зэргээр замбараагүй жолооч нарт хариуцлага тооцохын буруу гэж байхгүй. Ялангуяа манайх шиг түгжрэл нь замынхаа багтаамжаас биш голдуу жолоочийн соёл, монголчуудын дэндүү өөрийгөө бодсон үзлээс үүдэж байгаа нөхцөлд хэтэвчтэй нь ярихаас өөр арга ч олддоггүй биз. Хэдийгээр энэ зөв шийдвэр хэмээн хотын удирдлагуудыг, шийдвэр гаргагчдыг өмгөөлж болох ч нийслэлийг удирдаад гурван жил болох гэж байгаа, түгжрэлтэй ч мөн тэр хэмжээний хугацаагаар дайтаад байгаа гэсэн хэрнээ зохих дүрэм журмыг нь өнөөг хүртэл гаргахгүй нүдэн балай чихэн дүлий суусныг нь өмөөрөх аргагүй юм.
Эцэст нь Т.Аюурсайхан хотын даргыг шүүхэд өгч ирүүлд дуудсаны хойно л арай гэж нэг "Нийслэлд зориулалтын ачигч чирэгч авто машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам” гээчийг боловсруулснаа Нийслэлийн удирдлагын зөавлөлийн хурлаар оруулж байна билээ.
Шинэ боловсруулсан журмаар нь дараах есөн тохиолдолд автомашиныг ачихаар оруулжээ. Үүнд:
-Жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрхээ хасуулсан этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг,
-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг,
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг,
-Тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм илт гэмтэлтэй тээврийн хэрэгслийг,
-Улсын дугааргүй буюу хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг, Бусдын хөдөлгөөнд саад учруулан зогссон тээврийн хэрэгслийг;
-Зам тээврийн осол гэмт хэрэгт холбогдолтой тээврийн хэрэгслийг;
-Цагдаагийн байгууллагаас ачиж журамлах шийдвэр өгсөн тээврийн хэрэгслийг;
-Тохижилт бүхий нийтийн эзэмшлийн явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон тээврийн хэрэгслийг ачих юм байна.
Тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлсэн үйлчилгээний хураамжийг зөвхөн Төрийн сангийн дансаар хүлээн авч аж ахуйн нэгж, байгууллагыг гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Гэрээт аж ахуйн нэгж, байгууллагын зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгсэл тутмын хураамжаас 10 хувийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, сургалт сурталчилгааны ажил, соёл ухамсрыг төлөвшүүлэх, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зогсоол талбай байгуулах ажилд зарцуулна.
Хүн амын төвлөрөл ихтэй засаг захиргааны байгууллагууд, үйлчилгээний төвүүд олноор байрласан газарт тэмдэг, тэмдэглэгээ болон зам дагуух автомат тоолууртай, камертай бусад дэвшилтэт технологи ашигласан зогсоолуудыг байрлуулан зохицуулалт хийнэ.
Байрлалаас хамаарч тэмдэглэгээ бүхий зогсоолуудад иргэд 20, 40, 60 минутын хугацаатай атомашинаа байрлуулах боломжийг бүрдүүлнэ. Зогсоол бүхий гудамж, замуудад хяналтын ажилтан ажиллана. Мал амьтан, хүнтэй (хүүхэд) автомашиныг зөөж шилжүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэрээ заалтыг гурваас дээш удаа зөрчсөн, баримтлан ажиллах журмын заалтыг зөрчиж иргэдэд их хэмжээний хохирол учруулсан, зориулалтын бус, зохих зөвшөөрөлгүй техник хэрэгсэл ашиглан зөөн шилжүүлэх ажил, үйлчилгээ эрхэлсэн бол зохих хариуцлагыг аж ахуйн нэгжид тооцно гэх мэт олон заалт оруулсан гэнэ.
Уг нь энэ журмаа эртхэн гаргачихсан бол өнөө үүсээд байгаа энэ хэрүүлд хүрэхгүй, дээр нь иргэдийг зөв буруу торгож хохироохгүй л байсан байх даа.
Эх сурвалжhttp://www.info.mnНИТХ-ын тэргүүлэгчдийн хувьд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан байхад дугуй түгжихээр журам гаргаж хуулиас өөр зохицуулалт хийсэн нь хууль бус болж, нийт 11746 жолооч иргэдийг 234,9 сая төгрөгөөр хуульд заагаагүй үндэслэлээр торгож хохироосон" хэмээн тайлбарласан.
Үүнийх нь хариуд хотын дарга хууль зөрчиж шийдвэр гаргаагүй хэмээхдээ Т.Аюурсайханыг улс төрийн шоу хийж байгаа юм, намайг муулсан хүн намаасаа албан тушаал авдаг тэр зарчмаар явж байна гэхчилэн шүүмжилж орхисон.
Юутай ч энэ хэрүүл шүүхийн хаалга татсан хойно алхны тогшилт хэний талд дуугарахыг хүлээх л үлдэв. Уг нь замын түгжрэлийг бууруулахын тулд зөвшөөрөлгүй газарт, хөдөлгөөнд саад болгон орхисон тээврийн хэрэгслийг ачих, түгжих зэргээр замбараагүй жолооч нарт хариуцлага тооцохын буруу гэж байхгүй. Ялангуяа манайх шиг түгжрэл нь замынхаа багтаамжаас биш голдуу жолоочийн соёл, монголчуудын дэндүү өөрийгөө бодсон үзлээс үүдэж байгаа нөхцөлд хэтэвчтэй нь ярихаас өөр арга ч олддоггүй биз. Хэдийгээр энэ зөв шийдвэр хэмээн хотын удирдлагуудыг, шийдвэр гаргагчдыг өмгөөлж болох ч нийслэлийг удирдаад гурван жил болох гэж байгаа, түгжрэлтэй ч мөн тэр хэмжээний хугацаагаар дайтаад байгаа гэсэн хэрнээ зохих дүрэм журмыг нь өнөөг хүртэл гаргахгүй нүдэн балай чихэн дүлий суусныг нь өмөөрөх аргагүй юм.
Есөн тохиолдолд машиныг ачна
Эцэст нь Т.Аюурсайхан хотын даргыг шүүхэд өгч ирүүлд дуудсаны хойно л арай гэж нэг "Нийслэлд зориулалтын ачигч чирэгч авто машин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түгжрэлийг бууруулахтай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журам” гээчийг боловсруулснаа Нийслэлийн удирдлагын зөавлөлийн хурлаар оруулж байна билээ.
Шинэ боловсруулсан журмаар нь дараах есөн тохиолдолд автомашиныг ачихаар оруулжээ. Үүнд:
-Жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрхээ хасуулсан этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг,
-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон мансууруулах бодис, эм бэлдмэл хэрэглэсэн этгээдийн жолоодсон тээврийн хэрэгслийг,
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг,
-Тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм илт гэмтэлтэй тээврийн хэрэгслийг,
-Улсын дугааргүй буюу хуурамч улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг, Бусдын хөдөлгөөнд саад учруулан зогссон тээврийн хэрэгслийг;
-Зам тээврийн осол гэмт хэрэгт холбогдолтой тээврийн хэрэгслийг;
-Цагдаагийн байгууллагаас ачиж журамлах шийдвэр өгсөн тээврийн хэрэгслийг;
-Тохижилт бүхий нийтийн эзэмшлийн явган хүний зам, ногоон байгууламж дээр зогссон тээврийн хэрэгслийг ачих юм байна.
Торгуулийн мөнгөний 10 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ
Тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлсэн үйлчилгээний хураамжийг зөвхөн Төрийн сангийн дансаар хүлээн авч аж ахуйн нэгж, байгууллагыг гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Гэрээт аж ахуйн нэгж, байгууллагын зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгсэл тутмын хураамжаас 10 хувийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, сургалт сурталчилгааны ажил, соёл ухамсрыг төлөвшүүлэх, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зогсоол талбай байгуулах ажилд зарцуулна.
Хүн амын төвлөрөл ихтэй засаг захиргааны байгууллагууд, үйлчилгээний төвүүд олноор байрласан газарт тэмдэг, тэмдэглэгээ болон зам дагуух автомат тоолууртай, камертай бусад дэвшилтэт технологи ашигласан зогсоолуудыг байрлуулан зохицуулалт хийнэ.
Байрлалаас хамаарч тэмдэглэгээ бүхий зогсоолуудад иргэд 20, 40, 60 минутын хугацаатай атомашинаа байрлуулах боломжийг бүрдүүлнэ. Зогсоол бүхий гудамж, замуудад хяналтын ажилтан ажиллана. Мал амьтан, хүнтэй (хүүхэд) автомашиныг зөөж шилжүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэрээ заалтыг гурваас дээш удаа зөрчсөн, баримтлан ажиллах журмын заалтыг зөрчиж иргэдэд их хэмжээний хохирол учруулсан, зориулалтын бус, зохих зөвшөөрөлгүй техник хэрэгсэл ашиглан зөөн шилжүүлэх ажил, үйлчилгээ эрхэлсэн бол зохих хариуцлагыг аж ахуйн нэгжид тооцно гэх мэт олон заалт оруулсан гэнэ.
Уг нь энэ журмаа эртхэн гаргачихсан бол өнөө үүсээд байгаа энэ хэрүүлд хүрэхгүй, дээр нь иргэдийг зөв буруу торгож хохироохгүй л байсан байх даа.
Д.ЖАВХЛАН
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=9066
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих