Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хяналтын зардлаа
зориулалтын дагуу зарцуулаагүй. Энэхүү зардал нь Төсвийн хөрөнгөөр
хийгдсэн бараа үйлчилгээг хянах үйл ажиллагаанд зарцуулах 66.1 сая
төгрөгөөс 36 саяыг нь зориулалтын дагуу зарцуулж 21саяар лабораторын
багаж авч, 8.6 сая төгрөгөөр Солонгос улсад 2 мэргэжилтнээ сургалтад
хамруулсан зөрчил гаргажээ. Угтаа бол хяналтын зардлаар хүн сургалтанд
явуулах, багаж тоног төхөөрөмж худалдан авах ёсгүй гэдгийг аудитын
газрынхан сануулж акт тогтоосон. Харин газрын албан үүнийг тайлбарлахдаа
Яамных нь төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэбүрэнийн гарын үсэгтэй
үүрэг ирсэн чир олгосон гэж тайлбарласан.
Хэрлэн сумын нийтийн биеийн тамирын талбайн ажлыг 95 хувьтай гэж хүлээн
авсан хууль зөрчсөн болохыг мэдэгдсэн. Учир нь хүлээн авах комисс
хийгдсэн ажлынх нь дээр татаж авчирсан барилгын материалыг нь гүйцэтгэлд
оруулж тооцсон нь хууль зөрчжээ. Явган сандал, дугуйн зам зэргийг барих
ёстой атал тэд нь баригдаж хийгдээгүй байхад ийнхүү гүйцэтгэл 95
хувьтай хэмээн улсын комисс хүлээн авчээ. Үүнийгээ төсөв нь татагдчих
гээд байсан тул ингэж авахаас өр замгүй болсон гэж тайлбарладаг. Төсөвт
өртөг нь 176,9 сая төгрөг.
Хэрлэн сумын наймдугаар багт ус цэвэршүүлэх 20 саяын төхөөрөмж авснаасаа
хойш хэрэглэгдээгүй үхмэл хөрөнгө болсон. Төхөөрөмж тавихын өмнө авсан
усны шинжилгээ төхөөрөмж тавьснаас хойно авсан шинжилгээ хоёр яг адилхан
стандартын шаардлага хангасан гэсэн хариу гарчээ. Нэгэнт л стандартын
шаардлага хангасан устай газар хөрөнгө зарцуулж төхөөрөмж авсан нь үр
ашиггүй ажил болсон гэж аудит дүгнэв. Энэхүү төсөвийг тус багаас
сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нь хурлаар оруулж батлуулсан гэж
байсан.
Баян-Уул суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 5
тэрбум төгрөгийн ажил хангалтгүй явагдаж байгааг дурдаж байсан. Тус
суманд мөн зам арчлах нэрийдлээр ОНХС-аас хэрэгжсэн 10 сая төгрөгний
ажил нь дээрх 5 тэрбумын ажилтайгаа зэрэгцээд ямарч үр ашиггүй болсон
гэдгийг аудит шүүмжилсэн.
Мөн аймгийн ЗДТГ-ын автопаркийн шинэчлэлд төсөвлөсөн 160 сая төгрөгний
ажлыг хэмнэлтгүй төсөв болсон гэж дүгнэсэн бол АЗДТГ-ын дарга
П.Бат-Өлзий тайлбарлахдаа "аймгийн ЗДТГ-ын албан хэрэгцээнд явж байгаа
бүх машинууд ашиглалтын хугацаа нь дууссан актлагдсан машинууд байгаа
гэдгийг хэлж байсан. Аймгийн Засаг даргын албан хэрэгцээнд зайлшгүй
машин авах шаардлагтай байсан учир 2014 онд Ланд-200 маркын машин авсан.
Ланд зуу юм уу 105 авч хэмнэлт гаргах гэсэн боловч тэг гүйлттэй 100,105
Монголд орж ирдэггүй юм байна лээ. Тендер зарлахдаа тэг гүйлттэй л гэж
зарласан бол зайлшгүй шинэ машин авах ёстой байдаг гэдгийг учирлаж
байсан. Аймгийн орлогч нь хүртэл маш муу, амь насны баталгаагүй машинаар
албан үүрэг гүйцэтгэж байгаагаа ярьж байсан. Тамгын газрын зүгээс албан
хэрэгцээний авто машинуудаа жижигрүүлж дээд тал нь Тоёота клугер, дотор
хэрэгцээндээ приусс автомашин авна гэдгээ орлогч, тамгын дарга нар
амласан. Харин Аймгийн ИТХ-ын дарга 120 сая төгрөгөөр Ниссан патрол жийп
машин авч төсвийг үр ашиггүй зүйлд зарцуулсан гэж Аудит шүүмжилсэн.
Учир нь ИТХ-ын хэрэгцээнд явж байсанЛанд-100, сонота-6 машинуудын
хугацаа дуусаагүй ашиглагдах боломжтой атал нэмж машин авсан гэлээ.
Ер нь хангалтгүй хийгдсэн, хийгдэж байгаа олон ажил байгааг зурагт
үзүүлэнгээр харуулсан. Дашбалбар сумын 19 айлын төвлөрсөн шугам сүлжээнд
холбох ажил, Гурванзагал сумын ЗДТГ-ын байрны засвар /74,9 сая/,
аймгийн өвсний фондын байр чанаргүй хийгдсэн /22 сая/, Политехникийн
дотуур байрны засвар /205 сая/, Чойбалсан хөгжил ОНӨҮГ-ын байрны засвар
/20 сая/, Сэтгэцийн эрүүл мэндийн тасаг 2 сая төгрөгний компъютор авч
дарга нь өрөөндөө тавьсан гээд тоочоод байвал их олон ажлын гүйцэтгэл
чанар хуудуутай болжээ.
Ийнхүү энэ удаагийн аудит тайлангаа тавьж зөвлөмж, шаардлагаа гаргаж
АЗДТГ-ын хөрөнгө оруулалтын дансад зарцуулагдаагүй үлдэгдлийн гурван
сая, нөхүүлэн тооцоогүй алданги 7.5 сая төгрөг нийт 10.6 сая төгрөгийг
орон нутгийн дансанд шилжүүлсэн зөрчилд акт тогтооож орон нутгийн төсөвт
төвлөрүүлэхийг даалгалаа. Мөн энэ онд хийгдэх ажлуудад хяналт сайн
тавьж ажиллахыг зөвлөмж болгов.
Уншигч та аймгийн аудитын газрын дүгнэлттэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл www.audit.dd.gov.mn гэсэн хаягаар орох боломжтой.
Н.Мөнхсайхан
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=9078
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих