Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их, дээд
сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл бичгийн шалгалтыг өнгөрсөн
сарын 21-ний өдөр авсан. Тус шалгалтад 400-аас дээш оноо авсан
шалгуулагч ЭЕШ-д орох боломжтой. Харин 400-аас доош оноо авсан
шалгуулагчид энэ сарын 25-нд дахин шалгалт өгөх юм.
Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бүртгүүлж амжаагүй шалгуулагчид энэ
хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж байна. Мөн бүртгэл дуусахаас өмнө
хичээл нэмүүлэх боломжтой аж.
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=9136
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих