Цаг үе, орчиноо мэдэрнэ гэдэг ямарч хүнд байх ухамсар. Тэнгэрээс буусан мэт хэтэдсэн тэнэглэл өнөөдөр хэнд хэрэгтэй юм бол. Ийн бодоход энэ улстөржилт болоод хэнээрхэл манай улсад дээд төвшиндөө хүрсэн хүн төрлөхтний СОЛИОРОЛ болжээ.
Зүүн аймгуудын нутагт ойт хээрийн түймэр ихээр гарч байгаа үед дарга цэрэг нарын хэнээрхэл олны нүдийг хужирлаад авчээ. Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч Т.Энхтөр 3 айл шатсан хээрийн түймрийн үеэр зөвөлгөө өгч ажиллаж байхдаа өмссөн хувцаслалт нь цаг үеэ олоогүй тэнэглэл байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Хар хүрэм, ганган зангиа, цэвэр цэмцгэр хувцаслалт түүний ДОНЖ байж болох ч цаг үедээ тохирсон байх нь тухайн хүнийг ухаалаг харагдуулдаг юм. Ингэж дэгжирхсэний оронд нэг хувин ус бариад эсвэл гал цохиж унтраах тааран шуудайтай очсон бол арай л бодиттой зөвөлгөө болох байлаа.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих