Хөл тавиагүй ертөнцийн салхины үнэрийг мэдрүүлж
Цаг хугацаа миний мэдэхгүй орон зайнаас
Цасны аязтай бороошоод л байгаа болохоор
Хүлээсэн сэтгэлийн тэнхлэг дээр хавар ирнэ
Аялгуу эгшээж тэнгэрийн цээжинд шувууд жиргээд
Амраглах хүслийн тэртээгээс мөд уянгалах эгшиг цохилж
Тоонот гэрийн хойморт нялхын үнэр хан хийгээд
Томоогүй ижилхэн заяанд хавар ирнэ
Мяралзсан их хүсэл тэнгисийн давалгаанд хөшиглөж хоноод
Мөнгөрөх хяруунд унасан дүрний чинь энгэрт эрхэлж
Моддын гөлөглөх анхилуун үнэрт согтож суугаад
Хайрын эгшгийг түүж сондор хэлхэхэд хавар ирнэ
Сарны гилбэрдсэн туяанд үнэний мөр тодроод
Санан хүлээсэн бүхэн цаг хугацаатай айлсаж ирэхэд
Цасны аязтай бороошоод л байгаа болохоор
Хүлээсэн сэтгэлийн тэнхлэг дээр хавар ирнэ
Ч.МӨНХБАТ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих