Малчид, ард иргэдийн анхааралд
Ойрын өдрүүдэд хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
4 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ
Дорнод аймгийн нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи БХ-оос 12-14м/с, зарим үед 18м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 7-12 градус дулаан байна.
Чойбалсан хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи БХ-оос 12-14м/с, зарим үед 18м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө 9-11 градус дулаан байна.
Өглөөний 08цагт Чойбалсан хотод: Агаарын температур 1,9 градус хүйтэн, харьцангуй чийгшил 45 хувь, агаарын даралт 931.6гПа байлаа. Даралт өдөртөө буурна.
Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв
22-нд бага зэргийн хур тунадас орно. Салхи БХ-оос 9-14м/с. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих