Бунхан толгой дахь Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын цогцолбор уг нь 1939 оны Халхголын дайнд амь үрэгдсэн Улаан Армийн дайчдын оршуулгын газар, бидний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө алтан амиа зориулсан цэрэг эрсийн мөнх нойрсож байгаа алга дарам газар юм. Харин нутгийн олон түмэн ой болохоор тэр тухай саначихаад, бусад цагт тэр ариун газрыг "салхинд гарч, бор дарс хүртэх”, хогийн цэг болгосон нь, мөн хөшөө, дурсгалыг эвдэж, тонодог нь юутай харамсалтай, ухамсаргүй явдал вэ?
2015.05.04-нд тэнд очлоо, хэдэн хүмүүс шар айраг тавьчихсан, их хөгжилтэй сууж бна, очоод мэндлээд, та минь, энэ чинь оршуулгын газар шүү дээ, та нар нүгэл хийж байгаагаа ухамсарлаж бна уу гэхэд, их эвгүйрхээд, хурдхан шиг яваад өгсөн, тэгээд бид орчныг жаахан цэвэрлэв.
dornod.net1939.06.22-нд агаарын тулалдаанд амь үрэгдсэн сөнөөгч онгоцны 70-р хорооны 3-р эскадрилийн дарга, ахмад В.И.Юрецкийг 2010.08.02-нд нутаглуулахад дурсгалын чулуу дээр байсан нисэхийн таних тэмдгийг ухамсар доорд нэгэн мултлаад явжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих