Өнөөдөр Чойбалсан хотод БНХАУ-ын Жилинь мужийн Ардын Засгийн газар, Чанчунь-Жилинь-Түмэн голын стратегийн хэрэгжилт удирдлагын багийн албаны зөвлөх Ли Дашэнг тэргүүтэй БНХАУ-ын Жилинь мужийн 102-р нүүрсний ордод хайгуул хийх компанийн удирдлагууд ажлын айлчлал хийсэн байна. Тэдний айлчлалын гол зорилго нь "Нүүрсний орд түшиглэн цахилгаан станц байгуулах төлөвлөгөө болон Сүмбэр-Рашаантын чиглэлд төмөр зам тавих төсөл танилцуулахад чиглэгдсэн бөгөөд Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй хамтран ажиллах талаар санал солилцсон юм байна.
Мөн "Адуунчулуун” ХК, "Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, Улаанбаатар төмөрзамын Баянтүмэн тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцах хуваарьтай бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын Жилинь мужийн Засгийн ордны ерөнхий инженер Ли Жин, БНХАУ-ын Жилинь мужийн 102-р нүүрсний ордод хайгуул хийх компанийн ерөнхий инженер Жан Зай Фү, дэд ерөнхий инженер Цүй Фүн Шан, дэд ерөнхий инженер – Ли Шү Лин нарын төмөр замчид багтжээ.
Г.Төмөрчулуун
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих