Тэгвэл түүний айлчлал амжилттай эхэлж, манай улсын эдийн засагт чухлаар нөлөөлөх хэд хэдэн асуудлыг нааштайгаар шийдэх болсон сайхан мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 27-нд БНХАУ-ын дарга Си Зиньпинд УИХ-ын дарга З.Энхболд бараалхаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцаж, зөвшилцсөн байна. Энэ үеэр УИХ-ын дарга БНХАУ-ын дарга Си Зиньпинд хандан, "Монголд боловсруулсан нүүрс, гангийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр Хятадад экспортлох нөхцөл бүрдүүлэхийг хүсч байна.
Нүүрсний худалдаа нь Монгол, Хятадын худалдааны тодорхой хувийг бүрдүүлж буй. Дэлхийн хамгийн том нүүрс импортлогч БНХАУ саяхнаас нүүрсний импортын татвар тогтоох болсон нь сүүлийн жилүүдэд амаргүй байдалд байгаа манай нүүрсний компаниудад хүндээр тусч байна. Тиймээс нүүрсний зах зээлийн байдал сайжрах хүртэл тодорхой хугацаанд манай компаниудыг нүүрсний импортын татвараас чөлөөлөх хүсэлт тавьж байна. Мөн нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж байна. Эхний ээлжинд бид Улаанбаатар хотын хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулж, нүүрсийг гүн боловсруулах загвар төсөл болгохоор төлөвлөж байна.
Манай тал мөн "Синопек” корпорацитай синтетик газ экспортлох урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байна. Монгол Улсын нүүрсний томоохон ордуудыг түшиглэн цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн цахилгааныг Хятадад экспортлох, Монголд ашиглаж буй ДЦС-ыг өргөтгөх чиглэлээр Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Үүний тулд юуны өмнө цахилгаан экспортлох, импортлох Ерөнхий хэлэлцээрийг байгуулах шаардлагатай байгаа”-г онцолсон байна. Үүнээс гадна Хятад, Оросын хооронд тавихаар төлөвлөж буй хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих саналыг бид олон жил тавьж ирсэн. Үүнээс гадна "Баруун чиглэл”-ийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай хувилбар тул энэ боломжийг хамтран судлах саналыг дахин тавьсан байна. Харин БНХАУ-ын дарга Си Зиньпинд УИХ-ын даргын саналыг талархан хүлээн авч, дэмжин ажиллахаа мэдэгдсэн байна.
Тодруулбал, тэрбээр нүүрсийг хийжүүлэх төсөл, нүүрсний уурхайг түшиглэн хамтран ажиллах тал дээр бид Монголын талыг дэмжин ажиллана. Нүүрс хийжүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах хүчин чадалтай боловсруулах үйлдвэр байгуулах таны саналыг хоёр талын холбогдох байгууллагууд сайтар хэлэлцэн хамтран ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна сүүлийн хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх хүчин чармайлтын үр дүнд, хоёр улсын транзит тээврийн асуудал, төмөр замын царигийн асуудлыг Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс нааштайгаар шийдвэрлэсэн.
Түүнчлэн Монгол Улс манай улсад Эрчим хүч экспортлох саналыг дэмжихээс гадна Монголоос үхэр, хонины мах экспортлох тал дээр бид нааштайгаар хандана. Хоёр орны харилцаа зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд бус, хүмүүнлэгийн салбарт тэр дундаа боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт өргөжиж, манай хоёр орны иргэдийн харилцан хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа онцолжээ. Ийнхүү уулзалт амжилттай болж манай улс болон урд хөршийн хамтын ажиллагааны харилцаа улам гүнзгийрч буйг дуулган уулзалт өндөрлөсөн байна. Харин энэ өдөр УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийж, "Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Монголын мэдээ
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=5932
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих