НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хоёр Солонгосын хамтарсан Кэсоны аж үйлдвэрийн цогцолборт ирэх долоо хоногийн пүрэв гарагт очих талаар "The Guardian” агентлаг мэдээллээ. Түүний энэ айлчлал Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад тусална гэж найдаж байна.
Дипломатчийн хэлснээр, БНАСАУ-ын нутаг дэвсгэрт байдаг энэ байгууламж нь Умард болон Өмнөд Солонгосын харилцан ойлголцох боломж юм. Сүүлийн 20 гаруй жилд НҮБ-ын нэг ч тэргүүн БНАСАУ-д айлчлаагүйг Бан Ги Мүн онцлон тэмдэглэлээ.
Хоёр Солонгос хоорондын харилцааг сайжруулж, Солонгосын хойгийн эв нэгдэл, тогтвортой байдлыг хөхиүлэн дэмжихийн төлөө бид чадах бүхнээ хийнэ гэж тэрбээр мөн хэлсэн юм.
О.Мөнхдуулга
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих