МХБХ-ноос "Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доорх 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом 2015″ тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 2-8-нд төв, хангай, зүүн, баруун бүсэд зохион байгуулагдсан билээ. Бүсээсээ шалгарсан Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Ховд, Орхон, Увс, Сэлэнгэ, Дорноговь аймгууд шигшээ тэмцээнд оролцож байна.
Тэмцээний эхний өдөр Дорнод-Дарханы багууд тоглож 3:1 харьцаагаар манай баг хожигдсон байна. Харин тэмцээний 2 дахь өдөр A хэсэгт хуваарийн дагуу Хөвсгөлийн багтай оноолт тааран тоглох байсан боловч Хөвсгөл аймгийн тоглогчид ирэлгүй тэмцээн орхиж явсан тул Хөвсгөлийн багийг тэмцээнээс хасчээ.











dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих