Уржигдар буюу 5-р сарын 20-ны өдөр Матад сумын төвөөс баруун хойш 45 км-т орших Жаргалант багийн "Баруун сүүл” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Түймэрт аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 151 иргэн, 19 автомашинтай, нийт 175 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.
Түймэр унтраах үеэр 32-42 насны хоёр хүний нүүр бага зэрэг түлэгдэж эмнэлэгт хүргэгджээ. Эдгээр хүмүүсийн биеийн байдал сайн байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих