"Гудамжны тэмцэгч” байсан
цөөнгүй хүн УИХ-ын гишүүн болсон. Тухайн үеийн эрх баригчдын буруу,
булхайг шүүмжилж, огцрох, тарахыг шаардаж явсан С.Ганбаатар, Г.Уянга,
Д.Батцогт, Ж.Батзандан нарыг УИХ-ын танхимд ч энэ эрч хүчээ алдахгүй
хэмээн олон нийт найдаж байв.
Гэхдээ тэд гудамжинд жагсаж байсан шигээ "тодорсонгүй”. "Шударга ёс”
эвсэл АН-тай хамтарч Засгийн газар байгуулсан учраас МҮАН ч бас эрх
баригч болсон. Ж.Батзандан бол 2008 оны сонгуулиас хойш АН-ын хаяа
бараадаж, амаа голдуу жимийж явах болсон.
Намын эрх ашигт баригдахгүй ганц жагсагч нь С.Ганбаатар. Гэвч эрхэм
гишүүн бүрэн эрхээ дуусах хүртэл нэг л сэдвийг имижээ болгон сонгосон нь
Оюутолгойн орд ба түүний хөрөнгө оруулалтын гэрээ.
Жагсагч гишүүд шинэхэн дээрээ соньхон байсан уу гэвэл тийм. Дээрээс
нь хэдийгээр хамтарч Засгийн газраа байгуулсан ч АН-ын дотор ч, эвсэлд ч
үйл ажиллагааг нь шүүмжлэн эсэргүүцсэн "сондгой” хүмүүс хэсэгхэн зуур
байсан. Цор цор хийгээд байсан эрхмүүдийн хэл, хөлийг олонхийн бүлэг,
Засгийн газрын зүгээс албан тушаалаар тушиж орхисон нь үнэн.
О.Баасанхүүгийн зөвлөх "Мон Атом”-ын захирал болов
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төсөл өргөн барьж,
УИХ дээр сар гаруйн турш хэрүүл, хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст
О.Баасанхүү гишүүн бодлоосоо гэнэт буцсан.
"Баасанхүү БНСУ яваад өчигдөр шөнө ирсэн байна лээ. Н.Энхбаяр
даргаасаа чиглэл авсан байна, Монголын төрийг Солонгосоос удирддаг
болжээ” хэмээн гишүүн Ц.Нямдорж тэр үед хардаж, "Төрөөр тоглолоо” хэмээн
бухимдаж, түүнд хаягласан хатуу үг чулуудаж байсан юм.
О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төслөө гэнэт
татсаны цаана намын даргынх нь хатгаас ч байсан биз. Бас Ерөнхий сайд
Н.Алтанхуяг түүний хүнд албан тушаал санал болгосон гэх мэдээлэл бий.
Засгийн газраа бүтэн байлгахын тулд АН-ынхан МАХН-тай гэрээ
байгуулсан нь нэгэнт ил болсон. Үүндээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг
томоохон албан тушаалд томилох талаар ч багтаасан гэх. Энэ гэрээний нэг
хэсэг болох Өршөөлийн хуулийг УИХ-аар хэлэлцэхээр болов. Уг хуулийг
баталсан тохиолдолд эх орондоо ирэх нүүргүй болоод байгаа Н.Энхбаяр
өршөөлд багтаж, улс төрд эргэн ирэх боломжтой болох юм. Өмнө нь эрх
баригчид уг төслийг хэлэлцэхээс татгалзаж байсан билээ.
О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах тогтоолын төслөө гэнэт
татсаны цаана намын даргынх нь хатгаас ч байсан биз. Бас Ерөнхий сайд
Н.Алтанхуяг түүний хүнд албан тушаал санал болгосон гэх мэдээлэл бий.
Энэ явдлын дараахан түүний зөвлөх У.Энхтүвшин "Мон-Атом” компанийн
захирал болсон нь дээрх мэдээллийг баталж байгаа юм. Хаа очиж энэ хүн нь
гадаадад боловсрол эзэмшсэн, төрийн албанд ч зүтгэж явсан нэгэн гэнэ.
Энэ бол хамгийн сүүлийн жишээ.
Бие даагчдын зөвлөл ба "гомдогчдын” хэсэг
УИХ-ын бие даагч гурван гишүүнийг мөн л АН албан тушаалаар аргамжиж
чадсан. Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хорооны, Х.Болорчулуун
Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны даргын албатай. Түүний дүү
Х.Болор-Эрдэнэ "Монросцветмет” нэгдлийн ерөнхий захирал болсон.
Мэргэжлийн бус, орос хэлний мэдлэггүй гэх мэтээр түүнийг тойрсон
шүүмжлэл өрнөх болсон.
Мөн шинэ захирал нэгдлийнхээ Хангамжийн хэлтсийн даргаар Ц.Даваасүрэн
гишүүний хүнийг томилсон гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр бие даагч
гишүүдийн зөвлөлийнхөн "Монросцветмет”-ыг "хуваан” авчээ. Гэхдээ дүү нь
албан тушаалд очсоныг Х.Болорчулуун гиш үүн өөрөөсөө холдуулж, "Манай
дүү нар олон намд гишүүнчлэлтэй. Х.Болор-Эрдэнэ АН-ын гишүүн, намынхаа
шугамаар энэ албан тушаалд очсон” гэж ярьсан байна лээ.
Үнэхээр бие даагчдыг элсүүлэх Засгийн газрын оролдлого биш юм бол
Ц.Даваас үрэн гишүүний хүнийг албан тушаалд томилохгүй байсан биш үү.
С.Ганбаатар гишүүнийг ч Н.Алтанхуяг сайд мартсангүй. Түүний дүү
С.Гантуяаг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн орлогч захирлаар томилох тухай
яриа нэг хэсэг өрнөөд чимээгүй болсон. Одоогоор Төмөрлөгийн үйлдвэрт
ийм хүн удирдах албанд очсон гэх мэдээлэл алга. Бие даагчид нэг иймэрхүү
замаар амаа үдүүлсэн бол жагсагч гишүүн Г.Уянгын нөхөр, сэтгүүлч
А.Баатархуяг МОНЦАМЭ агентлагийн дарга болсон.
Баталсан хуулиа маргааш нь шахам дахин өөрчилдөг УИХ-ын түшээд энэ
хуульдаа засвар хийж, "албан тушаалын авлига авч, өгсөн бол” гэсэн заалт
нэмэх цаг болсон юм биш үү.
Шударга ёс хайж Бүлгээсээ гарсан гишүүн Д.Батцог эрх баригч эвслийн
тохиролцоо ёсоор Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хороог даргалдаг. Хэдийгээр Бүлгээсээ гарсан ч энэ албан
тушаалаа өгөх тухай яриагүй, нөгөөдүүл нь ч өг гэж шахаагүй байгаа юм
билээ. Бас нэг жагсагч гишүүн болох Ж.Батзандангийн ах дүү нар ч гайгүй
албан тушаал хашдаг.
Тухайлбал, түүний ах Ж.Бат-Эрдэнэ "Монголын цахилгаан холбоо”
компанийн захирал болсон билээ. Үйл ажиллагааг нь шүүмжилж, өрвөлзөөд
байвал албан тушаал амлаад дуугүй болгох нь өнөөгийн Засгийн газар,
Ерөнхий сайдын ажлын нэг арга барил гэж хэлж болохоор байна.
Авлигыг мөнгө илэрхийлдэг гэх түгээмэл ойлголт хуучирсныг ч эндээс
харж болно. "Албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход
урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс
тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэх үйгээр илрэх
аливаа эрх зүйн зөрчлийг авлига гэнэ” хэмээн Авлигын эсрэг хуульд
тодорхойлсон байдаг.
Баталсан хуулиа маргааш нь шахам дахин өөрчилдөг УИХ-ын түшээд энэ
хуульдаа засвар хийж, "албан тушаалын авлига авч, өгсөн бол” гэсэн заалт
нэмэх цаг болсон юм биш үү.
С.Туул