Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд газар, газрын шандаст хүлгүүд тоосоо өргөж, Дорнын уудам талыг удмын туурайгаар тамгалж, Домогт түүхийн өлгийд эздийнхээ алдрыг мандууллаа.
Баяр наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаанд 67 хурдан буян тоосоо өргөснөөс Түрүү магнайд Дорнод аймгийн Хэрлэн сумын Аймгийн алдарт уяач О.Бат-Эрдэнийн хүрэн азарга хурдалж, тод магнай, торгон жолоо өргүүлсэн бол аман хүзүүнд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харъяат Сумын алдарт уяач н.Одхүүгийн ухаа, айргийн гуравт Дорнод аймгийн Баянтүмэн сумын уяач С.Бямбасүрэнгийн хээр, айргийн дөрөвт Чойбалсан сумын уяач Ч.Анхбаатарын саарал, айргийн тавд Чойбалсан сумын харъяат Сумын алдарт уяач Б.Жаргалсайханы ухаа азарга тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

Их насны морьдын уралдаанд 87 шандаст хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат Сумын алдарт уяач Б.Бямбажавын хонгор халзан түрүү магнайд хурдлан, тод магнай, торгон жолоо өргүүлсэн бол аман хүзүүнд Архангай аймгийн Батцэнгэл сумын уяач Д.Дүгэрсүрэнгийн хул, айргийн гуравт Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач Н.Алтаншагайгийн ухаа, айргийн дөрөвт Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат, "Аймгийн алдарт уяач” Г.Ганхуягийн бор, айргийн тавд Архангай аймгийн Цэнхэр сумын уяач Б.Даваажаргалын хүрэн морь тус тус хурдаллаа.
https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0123-300x200.jpg 300w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0123-768x512.jpg 768w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0123-1024x683.jpg 1024w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0123-630x420.jpg 630w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0123-640x427.jpg 640w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0123-681x454.jpg 681w" sizes="(max-width: 1920px) 100vw, 1920px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; display: inline-block; max-width: 100%; height: auto; margin-top: 0px; transition: transform 0.5s ease, opacity 0.3s cubic-bezier(0.39, 0.76, 0.51, 0.56) 0s; opacity: 0; transform: scale(0.95); margin-bottom: 0px;" />
Адуун сүргийн хийморийн манлай хурдан Соёолонгийн уралдаанд 89 шандаст хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Чулуунхороот сумын уяач Д.Батболдын сартай хүрэн түрүү магнайд хурдлан, тод магнай, торгон жолоо өргүүллээ. Аман хүзүүнд Дорнод аймгийн Матад сумын МСУХ-ны Тэргүүн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч П.Гэрэлбаатарын хул, айргийн гуравт Дорнод аймгийн Баянтүмэн сумын уяач Б.Санчирын хул, айргийн дөрөвт Дорнод аймгийн Баяндун сумын харъяат, сумын Алдарт уяач н.Энхжавхлангийн хул, айргийн тавд Дорнод аймгийн Халхгол сумын уяач н.Отгонбаатарын хээр соёолон тус тус хурдаллаа.
https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0269-300x200.jpg 300w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0269-768x512.jpg 768w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0269-1024x683.jpg 1024w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0269-630x420.jpg 630w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0269-640x427.jpg 640w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0269-681x454.jpg 681w" sizes="(max-width: 2592px) 100vw, 2592px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; display: inline-block; max-width: 100%; height: auto; margin-top: 0px; transition: transform 0.5s ease, opacity 0.3s cubic-bezier(0.39, 0.76, 0.51, 0.56) 0s; opacity: 0; transform: scale(0.95); margin-bottom: 0px;" />
Хязаалан насны морьдын уралдаанд 82 хурдан шандаст хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн ягаан халзан түрүү магнайд хурдлан, тод магнай, торгон жолоо өргүүлсэн бол аман хүзүүнд Дорнод аймгийн Гурванзагал сумын уяач Б.Булгантамирын хүрэн, айргийн гуравт Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач Б.Батсайханы бор, айргийн дөрөвт Дорнод аймгийн Булган сумын уяач С.Шинэбаярын бор, айргийн тавд Дорнод Баянтүмэн сумын уяач Ж.Санчирдоржийн хүрэн хязаалан тус тус хурдаллаа.
https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0290-300x200.jpg 300w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0290-768x512.jpg 768w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0290-1024x683.jpg 1024w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0290-630x420.jpg 630w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0290-640x427.jpg 640w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/IMG_0290-681x454.jpg 681w" sizes="(max-width: 2592px) 100vw, 2592px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; display: inline-block; max-width: 100%; height: auto; margin-top: 0px; transition: transform 0.5s ease, opacity 0.3s cubic-bezier(0.39, 0.76, 0.51, 0.56) 0s; opacity: 0; transform: scale(0.95); margin-bottom: 0px;" />
Шүдлэн насны морьдын уралдаанд 78 хурдан буян тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач Б.Батсайханы цавьдар түрүү магнайд хурдлан, тод магнай, торгон жолоо өргүүлсэн бол аман хүзүүнд Улаанбаатар хотын уяач Б.Баттулгын хонгор халзан, айргийн гуравт Дорнод аймгийн Баянтүмэн сумын уяач М.Отгонбаярын улаан, айргийн дөрөвт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уяач Ө.Батсайханы хонгор, айргийн тавд Дорнод аймгийн Булган сумын уяач Б.Батхишигийн хүрэн халзан шүдлэн тус тус хурдаллаа.
https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36884120_936643879848121_3938983561645785088_n-300x200.jpg 300w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36884120_936643879848121_3938983561645785088_n-768x512.jpg 768w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36884120_936643879848121_3938983561645785088_n-630x420.jpg 630w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36884120_936643879848121_3938983561645785088_n-640x427.jpg 640w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36884120_936643879848121_3938983561645785088_n-681x454.jpg 681w" sizes="(max-width: 960px) 100vw, 960px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; display: inline-block; max-width: 100%; height: auto; margin-top: 0px; transition: transform 0.5s ease, opacity 0.3s cubic-bezier(0.39, 0.76, 0.51, 0.56) 0s; opacity: 0; transform: scale(0.95); margin-bottom: 0px;" />
Дааганы уралдаанд 83 шандаст хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач Ж.Батмэндийн саарал даага түрүүлж, тод магнай торгон жолоо өргүүлсэн бол аман хүзүүнд Дорнод аймгийн Булган сумын харъяат, аймгийн "Алдарт уяач” Д.Бат-Эрдэнийн ногоон, айргийн гуравт Матад сумын харъяат Сумын "Алдарт уяач” С.Наранбаатарын хул, айргийн дөрөвт Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач М.Өсөхбаярын загалт саарал, айргийн тавд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харъяат н.Мөнхгэрэлийн хул даага тус тус хурдаллаа.
https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36803903_937392289773280_4141666259504726016_n-300x200.jpg 300w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36803903_937392289773280_4141666259504726016_n-768x512.jpg 768w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36803903_937392289773280_4141666259504726016_n-630x420.jpg 630w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36803903_937392289773280_4141666259504726016_n-640x427.jpg 640w, https://dornod.gov.mn/wp-content/uploads/2018/07/36803903_937392289773280_4141666259504726016_n-681x454.jpg 681w" sizes="(max-width: 960px) 100vw, 960px" style="box-sizing: border-box; border-width: 0px; border-style: initial; display: inline-block; max-width: 100%; height: auto; margin-top: 0px; transition: transform 0.5s ease, opacity 0.3s cubic-bezier(0.39, 0.76, 0.51, 0.56) 0s; opacity: 0; transform: scale(0.95); margin-bottom: 0px;" />
Эрлийз дунд насны морьдын уралдаанд Чойбалсан сумын уяач н.Батмөнхийн халтар түрүүлж, аман хүзүүнд Баянтүмэн сумын уяач н.Баян-Өлзийгийн зээрд, айргийн гуравт Гурванзагал сумын уяач н.Түмэн-Өлзийгийн хүрэн халзан, айргийн дөрөвт Чойбалсан сумын уяач н.Ууганбаярын хээр халзан, айргийн тавд Цагаан-Овоо сумын уяач Жаргалсайханы хүрэн тус тус хурдаллаа.
Эрлийз бага
Эрлийз бага насны уралдаанд Дорнод аймгийн Гурванзагал сумын уяач н.Түмэн-Өлзийгийн хүрэн түрүүлж, аман хүзүүнд Чойбалсан сумын уяач н.Түвшинтөгсийн хээр, айргийн гуравт Чойбалсан сумын уяач н.Баасандоржийн хүрэн халзан, айргийн дөрөвт Гурванзагал сумын уяач Одбаярын саарал, айргийн тавд Хэрлэн сумын уяач С.Шинэбаярын хул тус тус хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.
Баяр наадмын хурдан морины уралдаанд унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, морьд дутуу эргэх, төхөөрөмжийн араар орохгүй байх зэрэгт онцгой анхаарал хандуулж, эрлийз морьдыг ялгаж уралдуулан, өндөр зохион байгуулалтай ажилласан Морин уралдааны салбар хороонд нийт наадамчид, уяачдынхаа өмнөөс ТАЛАРХАЛ илэрхийлье.