Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмын үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, 2017 онд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлж "Шилдэг аймаг"-аар шалгарахад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон үнэтэй хувь нэмэр оруулсан"-г өндрөөр үнэлж, ТАЛАРХАЛ гардуулав.
Орон нутгийнхаа гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын үйл ажиллагаанд бүх талаар дэмжлэг үзүүлж ажилладаг орон нутгийн удирдлагууд, хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье!
Бидний хамтын ажиллагаа улам бүр бэхжиж, хүүхэд бүр эрүүл, аз жаргалтай байж, гэр бүл бүр амар тайван байж, залуучууд нь цог золбоотой байх болтугай...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих