Эгнээндээ 212 гишүүн сайтыг багтаасан Монголын Сайтын Холбоо хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг Монгол Улсдаа төлөвшүүлэх, гишүүн сайтуудынхаа үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор хоёр жил тутамд "Web awards” цахим салбарын оны тэргүүн наадам буюу тэргүүлэгч сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн "Web awards 2015” цахим салбарын тэргүүн наадам өчигдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
"Web awards 2015” оны тэргүүн наадам нь нэр бүхий 15 номинацид шилдгүүдийг тодруулсан бөгөөд эдгээр номинациудад нэрээ дэвшүүлэхээр 50 гаруй сайт МОСАХ-ны ажлын албанд хүсэлтээ ирүүлсэн байна. Монголын Сайтын Холбооны УЗ-ийн хурал 12 сарын 28-ны өдөр болж, тус хурлаар хүсэлтүүдтэй танилцан "Web awards 2015” оны тэргүүн наадмын номинаци тус бүрийн шилдгүүдийг тодрууллаа.
Шилдгээр шалгарсан сайтуудыг "Web awards 2015” оны тэргүүн наадмын ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийтэд зарлан, улс төр, урлаг соёл, спортын алдартнууд МОСАХ-ны ажлын алба, УЗ-ийн гишүүдийн хамт цом, өргөмжлөлийг гардуулан өглөө.
Ингээд та бүхэндэ номинаци тус бүрт нэр дэвшсэн шилдэг 5 сайт болон номинаци бүрийн шилдгээр шалгарч "Web awards 2015” цом, өргөмжлөл гардсан сайтуудын танилцуулгыг хүргэе.
– Шилдэг орон нутгийн сайтад erdenetinfo.mn, choibalsan.mn, huvsgul.mn, bulgan.mn, khongornutag.mn сайт нэр дэвшсэнээс шилдэг сайтаар khongornutag.mn,
– Гэр бүл, гоо зүйн мэдээллийн шилдэг сайтад emegteichuud.mn, mongoljingoo.mn, khulangoo.mn, miss.mn, emch.mn сайт нэр дэвшсэнээс Гэр бүл гоо зүйн мэдээллийн шилдэг сайтаарemegteichuud.mn,
– Шилдэг төрөлжсөн мэдээллийн сайтад urlag.mn, paparatsi.mn, inet.mn, emch.mn, ord.mn сайт нэр дэвшсэнээс шилдэг төрөлжсөн мэдээллийн сайтаар paparatsi.mn,
– Шилдэг дебют сайтад breakingnews.mn, jirgee.mn, mnb.mn, ulsturch.mn, inder.mn сайт нэр дэвшсэнээс Шилдэг дебют сайтаар mnb.mn

– Бизнес мэдээллийн шилдэг сайтад myzar.mn, barilga.mn, zarmedee.mn, ord.mn, vipzuuch.mn, easyticket.mn нэр дэвшсэнээс шилдгээр barilga.mn,
– Шилдэг технологи нэвтрүүлэгч сайтад jirgee.mn, unen.mn, vipzar.mn, easyticket.mn, zarmedee.mn сайт нэр дэвшсэнээс шилдгээр zarmedee.mn,

– Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайтад ugluu.mn, urlag.mn, zone.mn, Itools.mn, azjargal.mn нэр дэвшсэнээс шилдгээр ugluu.mn,
– Шилдэг маркетингтай сайтад unen.mn, jurgee.mn, bataar.mn, assa.mn, newsportal.mn нэр дэвшсэнээс шилдгээр bataar.mn,
– Шилдэг төрийн байгууллагын сайтад iltod.mn, burtgel.gov.mn, ndaatgal.mn, ulaanbaatar.mn, mofa.mn сайт өрсөлдсөнөөс Хүнс, хөдөө аж ахуйн яамны цахим сайт болох mofa.gov.mn,

-Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайтад zaluu.com, olloo.mn, urlag.mn, paparatsi.mn, breakingnews.mn нэр дэвшсэнээс шилдгээр olloo.mn,
– Эрэн сурвалжлах мэдээллийн шилдэг сайтад chingis.mn, Fact.mn, shudarga.mn, ugluu.mn, tonshuul.mn нэр дэвшсэнээс шилдгээр fact.mn,
– Шилдэг нийтлэлийн бодлоготой сайтад undesten.mn, wikimon.mn, shudarga.mn, mnb.mn, emch.mn, bataar.mn нэр дэвшсэнээс шилдгээр wikimon.mn,
– Шилдэг хөтөч сайтад news.caak.mn, top.mn, dorgio.mn, zaluu.com, zone.mn, breakingnews.mn, zaluu.mn нэр дэвшсэнээс шилдэг хөтөч сайтаар dorgio.mn,
– Мэдээллийн Шилдэг сайтад zaluu.com, unen.mn, bataar.mn, bolod.mn, olloo.mn нэр дэвшсэнээс Мэдээллийн Шилдэг сайтаар zaluu.com,
Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ЦОМ-оор bolod.mnсайт

Шилдгийн Шилдэг сайтад caak.mn, zaluu.com, bolod.mn, dorgio.mn, unen.mn нэр дэвшсэнээс Шилдгийн Шилдэг сайтын цомын эзнээр CAAK.MN сайт тус тус шалгарлаа.
Монголын сайтын холбоо эдгээр шилдгүүдээ шалгаруулж нэрлэснээс гадна Цахим сэтгүүлзүйн салбарын хөгжилд сөрөг нөлөө үзүүлж, сайтуудын сэтгүүлчийн хэвлэн мэдээлэх эрхэнд бүдүүлгээр халддаг байгууллага, хувь хүнд олгодог АНТИ ВИРУС "шагнал”-ын эзнээр энэ удаад ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэнг нэрлэсэн байна.
Ийнхүү цахим салбартаа түүчээлж буй МОСАХ-ны оны шилдгүүдээ шалгаруулснаас гадна Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, Үйлдвэр, Хөрөнгө оруулагч, Улс төрч, Шилдэг залуу удирдагч, Хүмүүнлэгийн үйлстэн нарыг нэрлэн алдаршуулсан юм.
Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Бүтээн байгуулалтаар Монполимет үйлдвэрийн харьяа МОНЦЕМЕНТ ҮЙЛДВЭР-ийг