Эдийн засагч, Татварын итгэмжлэгдсэн зөвлөх Чимэддаваагийн Адьяасүрэн
Хүн төрөлхтөний үүсэл хөгжлийн урт хугацаа хэдэн зуун мянганыг дамнасан он цагуудад бүхий л үнэ цэнэ оршсоор л ирсэн. Үнэ цэнэ нь амьдралын бодит байдлын илэрхийлэл болохын хувьд түүнийг хүний нийгмийн соёл, иргэншил, нийгэм эдийн засгийн хөгжлөөс нь салгаж авч үзэх аргагүй санагдана. Хөрөнгийн үнэ цэнийг бодитой тогтооход тухайн орон зай, цаг хугацааны нөлөөлөл шийдвэрлэх үүрэгтэй.
Магадгүй эхлээд овог аймаг сүүл сүүлдээ улс хоорондын хөгжлийн тодорхой үе шат бүхэнд сайн хөршийн нөхөрсөг харилцаа дэмжин туслах, нөгөө талаар дайн байлдаан, хэрүүл тэмцэл алан хядах үйлдэл бүхэн "Үнэ цэнэ”- тэй холбоотой байдаг байх. Бүхэлд нь аваад үзвэл амьдрал бол "Үнэ цэнэ”, Үнэ цэнэ бол амьдрал, тэмцэл хөгжил, дэвшлийн тулах цэг мөн болой.
Нүүдлийн малчин монголчуудын тал дүүрэн билчих 5 хошуу мал, отрын жижигхэн бор гэрээс авахуулаад уулын ам, ус булгийн эхэнд , ой хөвч тайгын хаяа, бараадуулан бүтээж босгосон орд харшууд, Нийслэл хот аймаг суурин газаруудад баригдсан барилга байгууламжууд монгол улсын маань үндэсний баялаг болохоор үнэ цэнэтэй, үүх түүхтэй нэгэн бахархал мөнөөс мөн билээ. Ёстой л "Сиймхий ч гэсэн гэр минь нададаа үнэтэй Сэгсгэр гэсэн ч ижий минь надда бурхан” гэдэгтэй адил буюу.
Үнэ цэнэгүй юм хаана ч үгүй гэдгийг хүн бүр мэддэг боловч тэр бүр үнэлүүлж, бүртгүүлж бага ч атугай татвараа төлдөг АНБ иргэд санасан хэмжээнд хүрээгүй байгаа нь нууц бишээ. Одоогийн байдлаар манай улсад 440 мянга орчим газар, объектууд бүртгэлтэй байдаг хэдий ч үүнийг хүн ам өрх ҮХЭХ эзэмшиж байгаа хүмүүсийн тоонд харьцуулахад хангалтгүй тоо гарч байна. Энэ талаар гадаад дотоодын судлаачид авч үзээд 7,0 орчим тэрбум ам долларын хөрөнгө бүртгэлээс, татвараас гадуур байдгийг тоймлон дүгнэсэн материал хэвлэлд нийтлэгдсэн байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг их хурлаар хэлэлцэх асуудал шийдэх шиг боллоо. Хэрэв хууль хэлэлцэгдэн батлагдвал өмчийн бүх төрөл, ашиглах, үнэлүүлэх түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой төрийн бодлоготой болно гэдэг нь цаг үеэ олсон чухал асуудал билээ.
Монгол улсад үнэлгээний алба байгуулагдаад 10 гаруй жил, албан ёсны хууль хэрэгжиж эхлээд 5 дахь жилдээ ороод явж байна.
Хөрөнгийн ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэх үндсэн нөхцөл бол хөрөнгийнхөө үнэ цэнийг зөв бодитой тодорхойлохоос шууд хамааралтай байдгийг эрдэмтэд, судлаачид ач холбогдол өгсөөр ирсэн байна.
Судлаач Эрнандо дэ. Сото "Капиталын нууц” номондоо <<Өрнөдөд хэсэгхэн газарбүр, барилга болон тоног төхөөрөмжийн эд анги бараа материалын үлдэгдэл бүр хөрөнгийн дансны бүртгэлд тусгагдсан байдаг нь эдгээр "АКТИВ” ууд тоо томшгүй далд сэжмээр эдийн засгийн бусад хэсгүүдтэй хобоотой байдгийг үзүүлэх нотолгоо мөн>>гэжээ.
Дэлхийн улс орнуудаас хөгжлийн түвшингээр дээгүүрт ордог Япон улс нь 1955 онд үйлдвэрлэл, барилга байгууламж бүтээн босголт эрчимтэй хөгжсөнөөр газрын үнийн анхдугаар өсөлт эхэлжээ.
Үүнээс үүдэн орон сууцны газар авахад хүндрэл үүсэж чанар муутай орон сууцны газар ихсэх г.м ард иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байв. Тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тогтолцоог бий болгосон түүхтэй.
1963 онд ҮХЭХ-ийн хуультай болж 1965 онд ҮХЭХ-ийн шинжээч , үнэлгээчдийн Холбоо "JAREA” –г үүсгэж байгуулжээ.
1969 онд газрын үнийг нийтэд зарлах хууль батлагдав. 1964-1969 онд ҮХХ-ийн үнэлгээний Стандарт батлагдан шинэчлэгджээ. 1989 онд Японд газрын үндсэн хууль баталсан нь суурь чухал хууль болжээ.
Жил бүрийн 04.01 –ний ҮХХ-ийн үнэлгээний өдөр болгож зарлав.
Үнэлгээчнийг дадлагажуулах сургалт судалгаа шинжилгээний ажлыг тогтмол явуулдаг. Мөн ОУ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьдаг ажээ. Тухайлбал Номхон далайн бүс нутгийн ҮХХ-ийн үнэлгээний хурал болон Япон, Хятад, Солонгосын үнэлгээний хамтын уулзалтуудыг хийдэг болжээ
Манай улсад 2010 онд монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт хэмээх мэргэжлийн байгууллага бий болсон. Энэ нь мэргэшсэн үнэлгээчдийн баг бүрдүүлэх сургалт явуулах, үйл ажиллагааг тогтворжуулах, гадаад харилцааг хөгжүүлэх гэхчилэн олон талт ажилуудыг МУ-ын гавъяат эдийн засагч доктор професор Р.Батжаргал, доктор професор Сайнжаргал, ММҮИ-ийн тэргүүн доктор професор Л.Мөнх-Очир , МУИС-ийн багш доктор профессор Доржсүрэн, Докторант Баянсан, Тэргүүлэх зэргийн үнэлгээчин Ганхуяг, Тэргүүлэх төсөвчин Б.Санж, ММҮИ-ийн захирал Үхэр тар нарын хүмүүс хүчин зүтгэж ирснийг дурьдах нь зүйтэй.
Монгол улсын их хурлаас 2010 онд үнэлгээний тухай хууль баталж хэрэгжүүлж байгаа нь төр засгийн гүйцэтгэж байсан зарим төрлийн ажил үүргийг хувийн хэвшилд шилжүүлж, орон тоо, төсөв, зардлыг хэмнэж, том төрөөс ухаалаг төрд шилжих алхмын нэг хэсэг юм.
Уулс тийшээ хаяа тэлсэн, Үүлс дээшээ тэнгэр багандсан гадна дотны хөрөнгө оруулалттай энэ олон сайхан орд харшаа үнэ цэнийг нь тогтоолгож дэлхийд өрсөлдөхүйц хүч чадлын ашиглалттай бодит үнэ цэнэтэй үндэсний болон ОУ-ын хэмжээний баялаг болгон гялалзуулмаар байна.
Монгол улсын маань буян заяа олон арван зуун мянган жилийн тэртээгээс үе үеийн төр , олон түмний хөлс, хүч, хөдөлмөр, тэмцлийн үр дүнд бий болсон баялаг, эд хөрөнгө маань чумлах нь битгий хэл бахархах хэмжээнд хүрчээ. Энэ бий болсон баялгаасаа татвар төлбөрийн хувь хэмжээг нь зохистой тогтоовол, Уул уурхай, газар шороо, байгалийн баялгаасаа хүртэх хувь хэмжээг төдийн хэмжээгээр багасгах бууруулах боломж харагдаж байна.
Монгол улсын ерөнхийлөгч нэгэн удаа хэлсэн үгэндээ тэмдэглэхдээ <<Бизнесменүүд минээ татвараа төл, дэлхийд өрсөлдөх үнэ цэнээ тогтоолго бусдаар бизнесменүүдийг төр засгийн нэрээр битгий дарамтал гэдэг утгатай үг илэрхийлж байсаны би бээр сонсоод за одоо л нэг зөв болох нь дээ гэж бодож сууж билээ>>.
ҮХХ-өө үнэлүүлж ашиглалтыг нь сайжруулж байгаа олон зуун компани иргэд байгаа нь талархууштай.
Үүний зэрэгцээ хөрөнгөө бага үнэлүүлэх, үнэлүүлэхгүй байх, тэгээд банкны зээлийн барьцаанд тавихдаа бүр "шалдаа” буухбараг үнийн доод хязгаарт тавих, банк нь түүнийг дахиад 30-40% д бууруулж үнэлэх зэрэг аль аль нь хууль зөрчиж байгаа үзэгдлүүд газар сайгүй байна. Монголын хангай говь тал нутгаар өдгөө таван тансаг буян (мал) маань тархан бэлчиж хонин толгой бүрээ үнэлж татвар төлж төрдөө "нэмэр” болж байсан үе саяхан.
Одоо ч дахиад энэ ажил орон нутагт эхлэх гэж байна. Малчид, мал бүхий иргэд ч татвар төлөхдөө дуртайг миний бие мэдэрдэг байсан.
Учир нь МУ-ын үндсэн хуулинд <<мал монгол улсын төрийн хамгаалалтанд байна >>гээд заачихсан. Тэд холыг харж хоёрыг сэтгэсэн байх.
Мал бүхий иргэдийнхээ адилаар байшин бүхий иргэд ААНБ бүр Татварт бүрэн хамрагдахын тулд эд хөрөнгөө сайн дураар үнэн зөв үнэлүүлэх нь чухал юм.
Харин үүнтэй холбогдон тавигдах асуудал бол ҮХХ-ийн албан татварын хуульд өөрчлөлт оруулах нь гарцаагүй зөв гэж боддог. Хөрөнгийн байршил зориулалт хэмжээ зах зээлийн эрэлт нийлүүлэлт зэрэгтэй уялдуулан үнийн дүнгээс 0,6-1,0 хувиар тооцож татвар ноогдуулна гэдэг нь хөрөнгийн тоо хэмжээ үнэ цэнэ өссөн нөхцөлд тийм ч бага хувь биш юм.
Нэг үгээр хэлбэл ҮХХ-ийн татварын бааз хамрах хүрээг нь нэмэгдүүлж татварын хувийг нь хамгийн бага түвшинд хүргэвэл хөрөнгийн бодит үнэ цэнэ "шинээр мэндэлнэ” гэсэн үг. Тэгээд ч татварын хамгийн найдвартай тогтвортой эх үүсвэр болох магадлалтай. 2001 оноос хойш мөрдөж эхэлсэн ҮХЭХ-ийн тухай хууль үйлчилээд 15 жилийг ардаа орхисон нь хуулийн зарим "Эрэг боолт” суларч, засаж сайжруулж "Их засварт” оруулах хангалттай хугацаа өнгөрсөн гэж хэлж болно.
Хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчид татварын дарамтгүй л байвал үгүйдээ бага дарамттай бол ҮХХ-ийн татвар төлөгчдийн тоо "борооны дараах мөөг” шиг л нэмэгдээд ирнэ. Үүнийг дагаад улс орны маань сан хөмрөг аривжих нь дамжиггүй.
Хөрөнгийнхөө үнэ цэнийг зөв бодитой тогтоох нь хөгжил дэвшлийн "ТУЛАХ ЦЭГ” буюу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих