Хятадын Хенань мужийн Чинфэн хэмээх жижиг гацаанаас гахайтай хамт амьдарч байсан 7 настай хүү олдож, олон нийтийг цочирдууллаа. Хүүгийн тухай мэдээлэл өнгөрсөн даваа гарагт "Женьмин Жибао” сониноор дамжин хүмүүст хүрсэн байна.
Хүүгийн нэрийг Во Хонг гэдэг бөгөөд эцэг эхийн халамж анхаарал байхгүйн улмаас ийнхүү гахайтай амьдарч, хэл ярианы хөгжилгүй болжээ. Түүнчлэн хүнс, тэжээлийн дутагдалд орж биеийн өсөлт удааширчээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр хүүгийн эх сэтгэцийн өвчтэй, эцэг нь гахай үржүүлж аж амьдралаа залгуулдаг учир хүүдээ анхаарал хандуулах цаг, боломж байгаагүй гэнэ. Мөн эх нь хүүгээ байнга зоддог байсан тухай хөршүүд нь ярьсан байна.
Одоогоор сайн дурын хүмүүс түүнд анхан шатны тусламж үзүүлж, шархыг нь эмчилж байгаа гэнэ. Орон нутгийн эрх баригчид Во Хонгийг нагац эгчийнх нь асрамжинд шилжүүлж, эцгийг нь мөрдөн байцаах шийдвэр гаргаад байгаа аж.
|
|
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих