Огноо: 2015-07-28
Тендер шалгаруулалтын нэр: Чойбалсан хотод "Шинэ усан сан” төсөл хэрэгжүүлэх /Хэрлэн сум, 1,2,3,4,8,10-р баг/
Тендер шалгаруулалтын дугаар: ОХСХ-II.2.1/2015
Дорнод аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Чойбалсан хотод "Шинэ усан сан” төсөл хэрэгжүүлэх /Хэрлэн сум, 1,2,3,4,8,10-р баг/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-
Борлуулалтын хэмжээ: 2013, 2014 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй байна.
-
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна.
-
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 оны жилийн эцэс, 2015 оны 1-р улирал
-
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2013, 2014 онд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл /гэрээ, актуудыг хавсаргах/
-
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системий
Тендерийн хамт 3000000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 8-р сарын 28 ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 8-р сарын 28-ний өдрийн, 10 цаг 00минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 070051009
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорнод аймгийн Худалдан авах ажиллагааны алба Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын 3 дугаар байр, 2 дугаар давхар Утас: 7058-3058 Факс: 7058-4058 Цахим шуудан: info@procurement.dd.gov.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих