Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
(НЭМХ) малчдын ахуй амьдрал, эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар
өнгөрсөн онд томоохон судалгаа хийжээ.
Монгол нутагт шинэ чулуун зэвсгийн үед малыг анхлан гэршүүлж, улмаар хүрлийн үе буюу өдгөөгөөс 5000 орчим жилийн тэртээгээс малыг амьдрал, ахуйн гол зүйл болгон хэрэглэсээр ирсэн түүхтэй аж. Одоо мал аж ахуй манай эдийн засгийн голлох салбарын нэг болсон.
Үндэсний статистикийн хорооны 2013 оны мэдээгээр манай улсын нийт хүн амын 32 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаагийн 30.5 хувь нь буюу 285 691 хүн мал аж ахуй эрхэлдэг. Гэвч нийгмийн өөрчлөлт, байгаль цаг уур зэрэг хүчин зүйлтэй холбоотойгоор малчдын тоо 22.6 хувиар буурчээ.
Малчдын ахуй амьдрал технологийн дэвшил, нийгэм, эдийн засгийн байдлаас хамааран сайжирч байгаа ч төв суурин газрын иргэдтэй маш их ялгаатай байна.
НЭМХ судалгаандаа баруун, зүүн, төв, хангайн бүс нутаг тус бүрээс 1 аймаг, аймаг бүрээс 2 сум сонгожээ. Эдгээр аймгуудын үзүүлэлттэй харьцуулах зорилгоор хүн ам ихээр суурьшиж, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн Төв аймгийг судалгаанд харьцуулалтын аймгаар сонгон хамруулсан байна.
Ингээд 471 малчин өрхийг хамруулсан судалгааны дүнг танилцуулъя.

Инфографикийг бэлтгэсэн О.Сүхбат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих