ЗГХЭГ-ын дэд дарга, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан, экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн "алдарт” хүргэн Г.Дэнзэнгийн бие огцом муудан нүд нь юм харахаа больж, эмч нарын үйлдэлд хариу өгч чадахаа больсон гэж өмгөөлөгч нь ярьжээ.
Мөн түүнд яаралтай эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд өлсгөлөн зарласан учраас биеийн байдал нь дийлэхгүй гэсэн дүгнэлтийг эмчлэгч эмч нар гаргаж, хяналтдаа авсан ч тэрбээр өлсгөлөнгөө үргэлжүүлсэн аж. Тиймээс ийм байдалд хүрсэн гэнэ.
Өөрийг нь гэм буруугүй байхад баривчилж цагдан хорьсон. Тиймээс гэм буруугүй, авлига хээл хахууль аваагүй хүнийг суллахыг шаардаж, мөн хорих хугацааг сунгасныг эсэргүүцэн ийнхүү өлсгөлөн зарласан юм.
Түүнийг эхнэр Г.Уянгынхаа "Говь повер” ХХК-нд 4.5 тэрбум төгрөгийг Эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн ч ийнхүү 80 гаруй хоног цагдан хорихдоо хоёрхон удаа байцаалт авсан гэнэ.
Нөгөө талаар, түүний бие үнэхээр муудсан уу, аль эсвэл худлаа жүжиглэж байна уу гэж хардах хүмүүс ч байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих