ОХУ-д
хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар 1991 онд болсон төрийн эргэлтийг
ЗХУ-ын задрал болон улс орны одоогийн эмгэнэлт нийгмийн эхлэл болсон
гэж судалгаанд оролцогчдын 41% нь үзсэн байна.
Харин 1991 оны үйл явдлыг улсын хэмжээнд хөгжлийн зөв замыг сонгосон хэмээн 34% нь үзсэн байна.
1991 оны төрийн эргэлтийг улсын эмгэнэл байсан гэж үздэг хүмүүсийн тоо өмнөх жилүүдийн адил буураагүй хэвээр байна.
Уг судалгааг ОХУ-ын бие даасан агентлаг болох Левада төвөөс өнгөрсөн долдугаар сард явуулсан бөгөөд судалгааны эцсийн дүнг өнгөрөгч даваа гарагт олонд танилцуулжээ.
Тус агентлагийн орлогч дарга Алексей Гражданкины хэлж буйгаар уг санал асуулгад Украины хямрал ихээхэн нөлөөлсөн аж.
1991 онд болсон төрийн эргэлтээр ЗХУ задарч, түүний бүрэлдэхүүнд байсан Украин тусгаар улс болсон юм. Оросын дийлэнхи иргэд 1991 оны уг үйл явдлаас хойш бүх зүйл буруугаар эргэсэн бөгөөд өнөөгийн Украин Орорсын байдал ч түүнээс эхтэй хэмээн үзэж байгаа аж.
И.МӨНХЦЭНГЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих