БНСУ-ын Инчеон хотод зохион байгуулагдсан бүжгийн спортын тэмцээнд Дорнод аймгийн ХГБХХ-ийн дэргэдэх "Дорнын солонго” бүжгийн дугуйлангийн сурагчид амжилттай оролцоод ирлээ. Уг тэмцээнд БНСУ, Монгол, Хятадын 800 гаруй тамирчид оролцсон ба Олон үндэстний бүжгийн төрөлд 40 гаруй хамтлаг оролцсоноос "Дорнын бүжиг клубын” хүүхдүүд "Цаст цагаан хархираа” бүжгээр Аврагын Алтан медалын эзэд боллоо. Мөн гоцлол бүжгийн төрөлд тус клубын бүжигчин Б.Оргилмаа Мөнгөн медаль хүртсэн бол бүжгийн спортын Өсвөр насны төрөлд хамтлаг бүжгээр Дэд байр, Хосын төрөлд Алт, Хүрэл медаль, Соло ганцаарчилсан охидын төрөлд мөн Алтан медаль хүртсэн байна. Ийнхүү Монгол улсын СТА Н.Алтанцэцэг багштай нийт 18 хүүхдүүд маань Дорнод аймгийнхаа төдийгүй Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөн амжилттай оролцоод ирсэн байна. Тус тэмцээнд урилгаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга ноён Б.Батцэнгэл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын хурлын Баянгол дүүргийн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, МУ-ын БСХ-ны хүндэт ерөнхийлөгч Му-ын Гавъяат багш Ч.Жаргалсайхан, МБСХ-ны дэд ерөнхийлөгч А.Мөнгөнсүх тэргүүтэй төлөөлөгчид болон Улаанбаатар хотын "UB dance”, "Moon”, Өмнөговь аймгийн "Шидэт бүжиг”Дорнод аймгийн ” Дорнын бүжиг” клубын тамирчид Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцлоо. Тэмцээнд оролцож амжилт гаргах бүхий л нөхцлийг хангаж өгсөн, А.Нансалмаа даргатай ХГБХХ-ийн хамт олон, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон нийт эцэг эхчүүддээ баярлаж талархаж байгаагаа бяцхан бүжигчид маань илэрхийлж байна. Дорнод аймгийнхаа төдийгүй Монгол улсынхаа нэрийг дэлхийн давцанд дуурсгаж амжилт гаргасан бяцхан бүжигчиддээ цаашдынх нь урлаг спорт, сурлага хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.






URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=11059
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих