Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2015 оны эхний 8 сард 1294 хүүхэд шинээр мэндэлж, 293 хүн нас баржээ. Хүн амын нас баралт 293 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 3.91 ногдож, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22 тохиолдол буюу 7 %-иар буурсан байна.
Нас баралтын шалтгаанд хорт хавдрын нас баралт 78 тохиолдол бүртгэгдсэн ба нийт нас баралтын 26.6 %, осол гэмтлийн нас баралт 48 тохиолдол буюу 16.4 %-ийг тус тус эзэлж байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 10 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 7.7 болсон байна.
Он гарсаар 218.3 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар буурч, 11.2 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь мөн өмнөх оны үеэс 0.5 хувиар өссөн байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 83.6 мянган хүн хамрагджээ.
Эхний 8 сарын байдлаар түргэн тусламжийн дуудлага 10707 удаа гарсны 1493 буюу 13.9 хувь нь алсын дуудлага байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт түргэн тусламжийн дуудлага 9.4 хувиар, алсын дуудлага 9.6 хувиар тус тус буурсан бол осол гэмтлийн дуудлага 580 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар өссөн байна.
Аймгийн хэмжээнд 1288 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1294 хүүхэд болж, өмнөх оны мөн үеийнхээс төрсөн эх 17 тохиолдлоор, төрөлт 9 тохиолдлоор тус тус буурсан байна.
Хүн амын нас баралт 293 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 3.91 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 22 тохиолдлоор буюу 7.0 хувиар буурсан байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2015 оны эхний 8 сард 1792 болж, өмнөх оны мөн үеийнхээс 324 хүн буюу 18.1 хувиар өсөхөд салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 332, улаан бурхан 120, сүрьеэ 109, заг хүйтэн өвчнөөр 603 тохиолдол, трихоминиаз 251 тохиолдол тус тус бүртгэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих