"Азийн бар" гэгддэг Сингапурын Засгийн газрын гишүүд гэнэ. Гадаадын нэр хүндтэй их дээд сургуулийг дүүргэсэн мэргжилтнүүд. Зүгээр ч нэг төгсөөгүй дан доктор, профессор цолтой юм байна. Ерөнхий сайд нь өөрөө Харвард, Кэмбрижийг "онц" дүнтэй төгссөн аж. Хэлний мэдлэгийн хувьд англи, хятад, герман, францаар чөлөөтэй ярина. Хамгийн авууштай нь сайдуудын тэн хагас нь шижигнэсэн залуучууд.
Ирээдүйн лидерийг зөв цагт нь гаргаж ирээд ажлуулж чаддаг. Дээр нь хариуцсан салбараа дэндүү сайн мэддэг төдийгүй гол нь сэтгэлтэй. Хүний үнэ цэнэ, хөгжил дэвшил гээчийг гол чиглэлээ болгодог улс гэсэн. Харин Монголын Засгийн газар гэж бялуу хуваах дон шүглэсэн нөхдийн бөөгнөрөл.
Муухайгаар хэлвэл баасан дээр шавсан батгана ялаа л гэсэн үг. Тэр 76 дотор сайд дарга болоогүй хүн бараг үлдээгүйг хэн ч хэлнэ дээ. Энэ нөхдийн мэдлэг боловсрол Сингапуртай харьцуувал хөх инээд хүрмээр зүйл харагдана. Энд тэндэхийн хэлний курст очсоноо аягүй том сургуульд сурсан гэж "зална". За тэр мэдлэг чадвар цаашаа гэвэл сэтгэл зүрх үнэндээ байхгүй шүү.
Нөгөө давхар дээлийг эсэргүүцсэн нөхөд хүртэл сайд болчихсон маасайж явна. Хорооны дарга Барилгын сайд, хоолны зурагчин Замын сайд болсон гээд хошин шог нь дуусахгүй. Магад ийм л учраас Монгол улс өөдлөн дэвждэггүй байх даа. Хөөрхийс...
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=11291
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих