Хятадын Ляонин мужид амьдардаг шинэхэн хосууд хуримын гэрэл зургаа авахуулахаар далайн эргээр явж байхдаа гэнэтийн явдалтай учирчээ.
Усанд сэлж байсан нэгэн эр живж, улмаар зүрхний шигдээс болсон байна. Түүнийг уснаас гарахад амьсгалж чадахгүй байсан учир ойролцоо байсан хүмүүс эмнэлгийн тусламж дуудсан аж. Энэ үед хуримын зургаа даруулахаар явж байсан сувилагч бүсгүй Гуо гүйн ирж, усанд живсэн эрийг аврахын тулд 20 минутын турш чадах бүхнээ хийжээ.

Түүнийг Далянь хотын эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй амьсгал хураажээ. Гэсэн хэдий ч хотын оршин суугчид хүн чанартай сүйт бүсгүйн хийсэн үйлдэлд талархал илэрхийлсэн байна. "Тэр усанд живсэн хүний тухай сонсоод надаас хурдан гүйж, газар дээр нь очсон. Зүрхний шигдээс болсон гэдгийг ч түрүүлж мэдсэн” хэмээн бүсгүйн найз залуу ярьсан юм.
Б.Саруул

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих