Дорнод аймгийн Халхгол суманд чөлөөт бүс байгуулах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж нутгийн иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байгаа билээ. Тэгвэл Халхгол хамгаалах хөдөлгөөнийхөн 1659 хүний гарын үсэг бүхий шаардлагыг УИХ-ын дарга болон Дорнод аймгийг төлөөлөн сууж буй гишүүд, Өргөдлийн байнгын хорооны дарга Баасанхүү нарт хүргүүлжээ. Албан шаардлагад дээрх тогтоолыг УИХ эргэн харж хүчингүй болгохыг Их хурлын дарга З.Энхболдоос шаардаж хүлээн аваагүй тохиолдолд тэмцлийн бусад алхмуудыг эрс шийдвэртэйгээр хийнэ гэдгээ мэдэгджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих