Д.Сүхбаатарын нэрэмжит лаборатори 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 90
жилийн ойн хүрээнд тус сургуулийн 1989 оны төгсөгчдийн "SB-89" клубээс
санаачлан зохион байгуулсан математик, сэтгэх чадварын Зүүн бүсийн
олимпиад Баруун-Урт хотод болжээ.
Олимпиадад Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймаг, нийслэл хотын Баянзүрх дүүргийн нийт 600 гаруй сурагч, 50 орчим багш оюун ухаанаараа уралдаж Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийнхан нийт дүнгээр эхний байранд шалгарсан байна.
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих