
УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Өршөөл үзүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг материалтай танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар тав хоногийн завсарлага авлаа.
Мөн УИХ-ын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн энэ оны 11-р дүгнэлтийг хэлэлцэх байсан ч Ц.Нямдорж гишүүний хүсэлтээр Ажлын хэсэг байгуулахаар болж, ирэх 7 хоногийн пүрэв гарагт хэлэлцэхээр болж мөн хойшлуулсан байна.
Дараагаар нь нэгдсэн чуулганаар Монгол төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцлээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=11763
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих