Дөрвөн настай охиныхоо амь насанд хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд үргэлжилж буй Т.Цогт, Г.Маралмаа нарын ял тогтоолыг улсын яллагч Д.Цолмон уншиж танилцуулсан.
Тэгвэл ялын тогтоолоо сонсож байсан Г.Маралмаа дөнгөж сая ухаан алдаж уналаа.
Тэрээр төрөх сүүлийн хугацаа нь энэ сарын 20 гэдгийг түүний өмгөөлөгч Ц.Хувцагаан шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан.
Хурал эхлэхийн өмнө эмч нар Г.Маралмаагийн биед үзлэг хийж, "хэвийн байна, хуралд оролцож болно” гэж шийдсэн ч ийнхүү шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж унасан байна. Одоогийн байдлаар Яаралтай түргэн тусламж 103-ыг дуудсан хүлээж байгаа аж. Г.Маралмаа ухаан алдаж унаснаар шүүх хурал түр завсарлаад байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих