-Манай сайтад захидал ирлээ-
Баяндун сумын АН-ын үүр 2 даргатай болж, сандал ширээгээ булаалцалдаад эхэлжээ. Энэ тэндхийн дарга нар тамгаа аваад зугтжээ, сейфийг нь эвдээд тамгыг нь авлаа гэдэг мэдээг зурагтаар үзэж алмайрдаг байсан Баяндунчууд өөрсдөд нь ийм зүйл тохиолдоно гэж зүүдэдлсэн ч үгүй.
Баяндун сумын АН-ын дарга болоод намын гишүүдийнхээ хурлыг хийхээ больсон, сонгуулийн үеэр сурталчилгааны мөнгөнөөс дэлсчихсэн, сумын Засаг дарга болоод шившгээ дэлгэн намын нэр хүндийг шороотой хольж дуусгаад байгаа гэх Басгаадайн Батжавт нутгийн иргэд, намын эгэл гишүүд нь, тэрдундаа настангууд ихээр бухимдан арга хэмжээ авахыг удаа дараа шаардах болсоор уджээ.
2016 оны сонгуульд цаг ямагт ардчилсан цэнхэр байсан энэ сум 100 хувь эргэж, хэзээ ч ардчиллыг сонгохооргүй булшилахад бэлэн болоод байгаа гэнэ. Энэ байдалд нь дүгнэлт хийсэн Дорнод аймгийн АН-ын дарга Цэрэнчимэг намын хурлаа хийхийг шаардсан ч хурал болох үеэр ноён Батжав нь тамгаа өвөртлөн УБ зугтаад одож. Ардчиллын анхны алтан хараацайнууд настангууд голдуу цугласан намын гишүүд нь хуралдаад АН-ын даргаар сумын заан, өмнө нь АН-ын даргаар сонгогдон сайн ажиллаж байсан туршлагатай Г.Төмөр-Очирыгоо эргүүлэн намын даргаар сонгож.
Аймгийн АН-ын даргатай утсаар ярихаар тамга, тэмдгээ өгөлцөхөө амалсан Батжав ноён нь сумандаа ирэнгүүтээ тамгаа өгөхгүй гээд тас гүрийчихэж. Очир дарга нь намын байртайгаа, аймгийн АН-ын даргын батламжилсан бичигтэйгээ, нутгийн иргэд нь Махан толгой гэж басамжилдаг Батжав нь тамгатайгаа 2 тийшээ хараад суучихсан гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих