URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=11905
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Идэр Шүүхийн ерөнхий зөвлөлд өмгөөлөгч Ц.Баасандоржийн эсрэг гомдол гаргажээ.
Тэрээр "Ц.Баасандорж нэр төрд халдсан” гэх үндэслэлээр өргөдөл гаргасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаад өгч шалгуулахаар өнөөдөр шилжүүлжээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Ч.Гансүх нарыг шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Ц.Баасандорж "Шүүгч хэрэгт барьцаанд орсон байж болзошгүй байдлаар оролцож байгаа.
Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байсан юм. Энэхүү мэдэгдлийг Х.Идэр нэр төрд нь халдсан гэж үзээд ийнхүү шалгуулахаар гомдол гаргажээ.
Б.ЦЭЛМЭГ
medee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Ирэх дөрвөн жилд улсыг удирдах улс төрчдийн томилгоо зөв үү буруу юу?
© 2014-2021 Дорнод нутгийн мэдээ, Вэб сайтыг "ВИП НЬЮС" ПИ АР групп Хөгжүүлэгч: Aureola

Сэтгэгдэл бичих