Мөнгөтэй, баян хүмүүс л эрүүл хүнс идэж, илүүдэл жингүй байдаг гэсэн ойлголтоос салцгаая. Энэ бол зүгээр л буруу ойлголт. Бидний санал болгох доорх 10 хүнс Монголын бүх л хүнсний дэлгүүрт байдаг бас 5 мянган төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байгаа. Тэгэхээр заавал үнэтэй савлаж лаазалсан хүнс гэлгүйгээр ердийн эдгээр хүнсийг өдөр тутам хэрэглэж эрүүл бас туранхай болох боломжтой.
Өдөр болгон нэг алим мянган эмчийг орлодог гэдэг үг байдаг. Энэ бол яах аргагүй үнэн үг. Алим нь маш олон төрлийн витаминуудыг агуулсан хамгийн элбэг жимс. Өлссөн үед өл даадаг бас шүдээ угаах боломжгүй үед ам шүдийг сайтар цэвэрлэдэг.
Өндөг уургаар баялаг, илчлэг багатай. Өглөө 2 өндөг чанаад юм уу шараад идчихсэн хүн өдрийн унд хүртэл өлсөхгүй.
Бөөрөнхий байцаа хямдхан, хоол хийхэд амархан, бас хамгийн калори багатай хоол хүнсний нэг. Махтай, ногоотой эсвэл зүгээр дангаар нь оливийн тосонд хуураад идсэн ч амттай. Байцаа хуурч идсээр турсан түүхүүд зөндөө байдаг.
Ядуу хүний хоол гэж буруу хочлогдоод байгаа гэдэс дотор мах нь хамгийн супер уураг агуулсан хүнс юм. Хямдхан бас амттай дотор махнаас цэрвээд байх зүйлгүй.
Ногоон цайнд антиоксидант ихээр агуулагддаг. Энэ нь бидний арьсыг хөгшрүүлж байдаг нарны хэт ягаан туяаны эсрэг үйлчилдэг бодис юм. Тэгэхээр цай уух болбол зүгээр хар цай биш ногоон цайг сонгож уугаарай. Ногоон цайнд ямар ч калори байдаггүй учраас өдрийн цагаар хүссэн хэмжээгээр ууж болно, харин орой хэт их уувал нойр чинь хулжиж магад.
Лууванд А, Е витамин ихээр агуулагддаг тул хүний арьс нүдний хараанд маш сайн. Хальсыг нь арилгаад хуванцар саванд хөргөгчиндөө хадгалчихгүй юу, өлсөөд байвал идэхэд амар. Луувангаа байцайтай юм уу алимтай холиод салат хийсэн ч болно. Үрүүлээр үрээд сармис нэмээд луувангийн салат хийж ч болно.
Цагаан өнгөтэй хоол хүнс эрүүл байдаггүй. Жишээ нь цагаан будаа, цагаан гурил, элсэн чихэр, өөх г.м. Будаа идэхээр бол борыг нь сонгож идээрэй. Хагас боловсруулсан энэхүү будаа гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг түргэсгэдэг учраас хоолны шингэцэд эерэг нөлөөтэй.
Зуны улиралд Монголд хаа сайгүй байдаг хусны самарны ач тусыг тоолж баршгүй. Самранд агуулагддаг хүний тархи, зүрх судасны үйл ажиллагаанд хэрэгтэй тос, махыг орлох уураг энэхүү самранд бий. Өдөрт нэг боргоцой иддэг хүний үс арьс ямар гоё гялалзаж байдаг гээч. Самар калори ихтэй тул өдөрт 60 граммаас хэтрүүлж болохгүй.
Амьдралын чандмань эрдэнэ ус. Тэгсэн мөртлөө хамгийн хямдхан. Ус бол хамгийн эрүүл, хүнд хамгийн хэрэгтэй зүйл. Эрүүл амьдаръя гэвэл ус уу, туръя гэвэл ус уу, ер нь ямар ч асуудлын шийдэл нь ус уух.
Хар талх Бүхэл үрийн хар талх нь биед хэрэгтэй эрдэс бодисоор баялаг. Цагаан талхыг бодвол наалданги багатай учраас шингэц сайтай мөн калори багатай.
monday.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=12052
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.


















Сэтгэгдэл бичих