Нэг хэсэг 450 кг жинтэй болж таван жилийн турш босч чадалгүй орондоо хэвтсэн Катрина Рейдфорд (38 настай) уйгагүй хөдөлмөрийнхөө ачаар 230 кг хасч анхныхаа усны хувцсыг худалдаж авчээ. Турахгүй бол амьсгалахад ч бэрх болоод байсан Флоридагийн уугуул эмэгтэй хатуу чанд дэглэм баримтлахаас өөр аргагүй болсон юм. Хэдийгээр Катрина алхаж, усанд шумбаж байгаа ч 70 кг унжмал арьснаасаа салах хэрэгтэй байна. Тэрээр үүнд шаардлагатай 10 мянган ам.долларыг олохын тулд GoFundMe сайт дээр хандив цуглуулахаар шийджээ. "Би одоо илүү жаргалтай, өөртөө итгэлтэй байна. Удаан хугацаагаар орондоо хэвтлээ. Жингээ хасч босч явдаг боллоо. Би ойрхон гүйж, долоо хоногт 3-4 удаа фитнесст явж байна” хэмээн 12 настайдаа л ээжээсээ том болж, 25 наснаасаа 400 кг татах болсон Катрина өгүүлэв. Амттан, чихэр жимсэнд донтож, нууцаар идсээр байгаад ингэж таргалсан аж.
| |
Америк бүсгүй босч чадалгүй хэвтэж байхдаа идэхээс өөрийг үл хийж, өдөр, шөнийн турш интернэтээр хэсдэг байв. "Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү, муу үе. Би сэтгэлээр унаж, үхэхийг хүсдэг байсан. Одоо би энэ илүүдэл арьсыг дүр төрхөө гоё болгох бус, эрүүл мэндийнхээ төлөө авч хаях хэрэгтэй байна” хэмээн хэллээ. Одоогоор түүний нэр дээр 1100 ам.доллар цуглаад байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=12224
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих