Саяхан "Miss Uncensored News Thailand 2015” хэмээх Тайландын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд санаанд оромгүй түүхтэй нэгэн бүсгүй түрүүлжээ. Бүсгүйн гэр бүл ядуу тарчиг амьдралтай бөгөөд түүний эх өрх гэрээ тэжээхийн тулд хог хаягдлаас хоёрдогч түүхий эд ялгадаг ажил хийсээр иржээ.

Бүсгүй ч бага сургуульд байх үеэс ээждээ туслах болсон байна. Түүнийг гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулсны дараа ээжийнхээ хийдэг ажлаас ичиж байв уу хэмээн асуухад "Үгүй ээ, хэзээ ч ичиж байгаагүй, харин бахархдаг. Ээж минь ажлаа чин сэтгэлээсээ хийдэг болохоор. Зарим хүмүүс намайг хогны газрын мисс хэмээн хошигнох л байх. Гэхдээ энэ үнэн учраас надад тийм ч муухай санагдахгүй” гэж хариулжээ.

Тэрээр тэмцээний эцсийн шатны шалгаруулалтад орохоосоо өмнө ээж дээрээ ирж, адис авсан нь ийнхүү олон нийтийн сүлжээнд цацагдсан байна. 17 настай гоо бүсгүй шагналын мөнгөө бүгдийг нь ээждөө өгнө гэж ярьсан бөгөөд түүнийг миссийн тэмцээний ялагч болоод тайзнаас буухад хайртай ээж нь баярын нулимстай угтжээ.
Б.Саруул









Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих