
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нийт нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд шөнөдөө 14-19 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Энэ сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй/2 дугаар зураг/.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 18-20м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар түр зуур 16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
2015 оны 12 дугаар сарын ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ
Агаарын температурын сарын дундаж нь 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй.
УЦУОША
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих