2008 онд Латвийн нийгмийн зүтгэлтэн Эдвин Шнорегийн бүтээсэн
"Зөвлөлтийн түүх” хэмээх гайхалтай илчлэгч баримтат кино гарсан билээ.
Уг кинонд соцлагерийн гэх бид ямар адгийн муу муухай, алуурчин хулгайч,
галзуу солиотой, урвагч шарвагч, ад чөтгөрийн нийгмээс гарч ирсэн
болохыг ойлгуулна.
Тийм нийгмээс баахан бурхад архад гарч ирсэн, гэтэл америкчууд гэх ид
шидэт албингууд ардчилал гээч хороор биднийг умдаалан баллаж сөнөөж
орхисон гэдэг нь өөрийн толгой дээрх эврийг харахгүй байж хүний толгой
дээрх хялгасыг харав гээч болох нь сэхээрэгдэнэ.
Дэлхий дахин ялсан гүрнийх нь хувьд Сталины маньяк дэглэмийг зүсэн
зүйлээр хаацайлж ирсэн, тэр чинээгээрээ үүнийхээ балгийг ч амсаж ирсэн.
Тэгвэл Эдвин Шноре ганцаараа дэлхийн сталинист-сатанист хуйвалдааныг
сөрөн зогссон гавьяатан.
Жинхэнэ аймшигт нацизмын загалмайлсан эцгүүд нь Маркс, Энгельс, Ленин болон эрт үеийн зүүний үзэлтнүүд аж. Маркс, Энгельс нар геноцид, холокостод байнга уриалан дууддаг цусанд хомхой этгээдүүд байсан агаад Маркс хувьсгалт холокост хийх хэрэгтэй, бретон, баск, шотланд, серб, польшуудыг устгах шаардлагатай, аж үйлдвэржсэн тэргүүний 10 хүрэхгүй улсуудын голлох үндэстнээс бусдыг газрын хөрснөөс арчих нь зүйтэй гэж олон удаа бичиж байв. Ленин өөрийнхөөрөө амьдралд хэрэгжүүлж эхэлжээ.
Социализмыг байгуулахын тулд эхлээд үй олныг хамарсан аллага хядлага зохион байгуулж, нийгмийг оюуны чадваргүй болгож, айлган сүрдүүлж, ачааллыг нь багасгаж, хүн амын 10 хувийг устган бэлтгэл талбар үүсгэвээс зохилтой гэж социалистууд онолддог байв. Ленин бол санитарын буюу ариун цэврийн буудлага гэж жоом бясаа устгаж байгаа юм шигээр хэлнэ. Тэр үеийн Улаан террор шиг аймшгийг хүн төрөлхтөн бүх түүхэндээ үзэж байгаагүй л болов уу.
Зүүний үзэлтэн Бернард Шоу "Өөрийн хэрэглээнээс илүү гарах зүйл үйдвэрлэж чадахгүй хүнийг устгах энэрэнгүй хий бүтээх хэрэгтэй. Хатагтай/ноён та хангалттай үйлдвэрлэл явуулж чадахгүй байгаа тул таныг энэрэнгүйгээр устгах болов гэсэн мэдэгдэх хуудас өгөөд л асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн санаачлага гаргаж байсан бол нацистууд хүслийг нь биелүүлж, Айхман "Циклон-Б” гэх хорт хий бүтээжээ.
Ленин: "Зөвлөлтийн жинхэнэ иргэн бүр заавал 100 нударганыг илрүүлэн устгах ёстой. Гэхдээ 100 мод (верст) газрын цаанаас энэ нь үзэгдэн бүхнийг айлгаж байхаар устгавал зохино” гэжээ. Гитлер, Геббельс тэргүүтэн марксист, шавь нар нь байсан юм. Ленинийг нас барахад Гитлер асар их гашуудан хямарч байсан агаад, 1925 онд тэрбээр марксист-ленинист нам байгуулахыг оролджээ. Геббельс манай намынхан Лениний үйл хэргийг үргэлжлүүлнэ гээд, Гитлер бол II Ленин юм гэжээ. Тэр нь НСДАП намаасаа хөндийрсөн байсан үе аж.
Зөвлөлт засгийн эхэн үед хүн алах квотыг дарга нарт өгч, аллагын төлөвлөгөө нормыг давуулан биелүүлсэн албан тушаалтныг ихэд сайшаан хөхиүлдэг байв. Тиймээс, "квотыг минь нэмэгдүүлж өгөөч” гэсэн идэвх санаачлагатнуудын хүсэлт байнга ирнэ. Сталин, Жданов, Ворошилов, Молотов, Каганович нарын аварга стахановч алуурчдын карьер түргэн өсөн нэмэгдэж байлаа. 12 настай хүүхдийг "ардын дайсан” хэмээн цаазалж болно гэснээр, хараа хяналтгүй хүүхдүүдийг үй олноор хядаж байв.
Зохиомол өлсгөлөн үүсгэж, хүн ардаас булаасан хүнсийг экспортлон большевист дарангуйллаа санхүүжүүлж байсан. Германы фашизм нацизмыг ч ихээр тийнхүү санхүүжүүлсэн болой.
Улаантнууд хянаж байсан нутагт өлсгөлөн болж, цагаантнууд хянаж байсан
нутагт болдоггүй л байлаа. 1910, 20, 30-аад онуудад Украин, Ижил хавь,
Казахстан, Баруун Сибирь, Хойд Кавказ, Беларусь, Крым, Башкирт олон
тооны өлсгөлөн зохион байгуулагдаж, олон сая хүн амь насаа алдаж эрүүл
мэнд, аж амьдрал нь сүйдсэн.
Нуусан хүнсийг бүгдийг нь цөлмөн хураахын тулд халуун зуухан дээр
суулгаад, дараа нь дээрээс нь ус асган өвлийн хүйтэнд гаргах, керосин
ихээр уулгах, дэвслэх, чармай нүцгэн эмэгтэйг гадаа гурван км газар
ороолгон хөөж гүйлгэх, хэлийг гаргуулан удтал өвдөг сөгдүүлэх, ширээн
дээр хүүр тавин байцаах, хөл нүцгэнээр халуун төмөр, хүйтэн цасан дээр
явуулах, зузаан хувцастайгаар маш халуун тасалгаанд хорих, бөөнөөр
зэрлэгээр хүчиндэх зэргээр тариачдыг тамлан зовоож байжээ.
Шолохов, эмэгтэйн банзал, гутал руу керосин асган шатааж тамласан
тохиолдлыг дурсчээ. Өлсөж буй хүмүүсийг бөөнөөр нь, амьдаар нь булан
устгадаг байв.
Голодомор гэж нэрлэгдэх болсон, Украинд зохион байгуулсан өлсгөлөн 7-10
сая хүний амийг авч оджээ. Казахстанд 1919-22, 1932-33 онд зохион
байгуулсан Ашаршылык гэгдсэн өлсгөлөнд казах хүн амын тэн хагас нь амь
үрэгдсэн байх жишээтэй.
Халимагуудын 98 хувь нь өлсгөлөнд нэрвэгдэн, бүрэн сүйрэн мөхөх байдалд
хүрээд байв. Энэ үед БНМАУ-ын зүгээс социализм байгуулахад хүн хүч
хүрэлцээгүй байгаа тул үндэс угсаа нэгт бүх халимагуудыг нүүлгэн ирүүлж
авъя гэсэн саналыг удаа дараалан тавихад, ЗХУ эрс татгалзан, өлбөрүүлэн
үхүүлсээр байв. Октябрийн урвагч эргэлтийн өмнө Оросын халимагууд 200
мянга байжээ. Иргэний дайн, улаан террор, хамтралжуулалт, казакыг
устгах, нударгантай тэмцэх, өлсгөлөн зэрэгт халимагууд үй олноороо амь
насаа алдаж байсан бөгөөд 1926 оны тооллогоор 129 мянга болжээ.
Харгислалууд үргэлжилсээр, 1937 оны тооллогоор 127 мянга болсон байв. 1943 онд бүх халимагуудыг буюу 97-98 мянган хүнийг "урвагч ард түмэн” хэмээн цөлсөн бөгөөд, ард түмэн нийтээрээ (хэсэгчлэн бол олон арван ард түмэн) ийнхүү цөлөгдөж, нэрийг нь дурсахыг ч хориглосон. 1943-1950 онд цөллөгөнд байсан 40 мянган халимаг хүн цаг бусаар үрэгджээ. Өнөөдөр халимагууд 200 мянга л байна. Монголын хүн ам шиг 6 дахин өссөн бол 1,2 сая байх байлаа. 1 сая нь хаачив?
Бөмбөрцөг дахин Зөвлөлтөд хамгийн сайн хандаж, гэм нүглүүдийг нь
хамгийн өршөөнгүй харж ирсэн, харахыг огт хүсэхгүй ч ирсэн. Гэтэл
"дэлхий дахин бидэнд хамгийн муу хандаж байгаа” гэж Кремль байнга
гомдоллож иржээ. Өлсгөлөнгийн үед өрнөдийнхөн их хэмжээгээр хүнсний
тусламж үзүүлэхэд "барууныхан тусламжийн хүнсийг замаас нь идэж
шамшигдуулж байна” гэж асар их гүжир гүтгэлгийн кампани өрнүүлж,
"өлсгөлөнд өрнөдийнхөн л буруутай” гэж хийрхэж байв. Харин Баруун их
хямралынхаа үед ч, өгье гэвэл ганцаасаа гэгчээр тусалж байлаа.
Гитлер Сталиныг багшаа гэж үзэн суралцаж, хоёр орон ихэд найрсаг, холбоотны харилцаатай байлаа. Бидний III Рейхийн гэж ойлгодог армийн дүрэм хувцсыг Улаан армийнхан ч өмсөж ижилсэж байсан. Зөвлөлтийн террор харгислалын систем Германы мөн адил системийг шууд гардан бэлтгэж сургаж, хамтран ажилласан. Троцкий "ГПУ Гестапог бэлтгэж байна” гэж мэдэгдсэнийхээ дараа хэрцгийгээр алуулсан.
Зөвлөлтийн ГУЛагийг яг хуулбарлан гитлерчүүд хорих лагериудаа барьсан, үндэстэн үндэстнээр нь устгах практикийг нь еврейчүүдийн хувьд хэрэглэсэн. ЗХУ 1937 оноос еврей, коммунистуудыг устгах ажилд Германтай хамтарч, илчлэн жагсаалт гаргаж өгч, дүрвэж ирснийг нь буцаан тушааж, еврей нарыг фашистууд гэж ухуулж байсан. Финлянд руу түрэмгий дайн хийхийнхээ өмнө ЗХУ финүүдийг мөн фашистууд гэж сурталчилж байсан.
Герман, ЗХУ, Япон, Итали гэсэн 4 улс тэр үеийн НҮБ болох Үндэстнүүдийн
Лигээс түрэмгий холбоотон улсууд гэж хөөгдөж байлаа. Бүх дэлхий тэднийг
Берлин-Москвагийн харгис тэнхлэгийнхэн гэж харж байв. Черчилль "Нацизм
бол коммунизм, хүнийг үзэн ядах деспотизмийн нэг хэлбэр мөн” гэж бичиж
байсан бол Молотов "Фашизмтай тэмцэх нь гэмт хэрэг мөн” гэж бичиж байв.
Даян дэлхийн коммунист социалистууд нацизмыг Москвагийн уриалгаар
дэмжиж, Гитлерийн армийг чөлөөлөгч хэмээн хүлээж авч, тусалж дэмжин
ажиллаж байв. Нацистууд Польшийг бөмбөгдөхөд Беларусь дахь зөвлөлтийн
агаарын цэргийнхэн чиглүүлж өгч байсан бол, Норвегийг эзлэхэд нь хойноос
нь цэргийн цохилт өгч тусалж байсан. Сталин Гитлерийг муу хүн болж
харагдуулан, өөрөө сайн хүний дүрээр дэлхийг эзлэх төлөвлөгөөтэй асан.
ЗХУ-ын 27 сая иргэн амь насаа алдсан нь Сталин өөрийн улстайгаа дайтаж дарсантай их холбоотой. Нутаг дэвсгэр дээрээ өөрийн иргэдийг огтхон ч хайхралгүй, хайр найргүй цэргийн ажиллагаа явуулж хиаруулна. Улсынхаа иргэдтэй байлддаг НКВД-гийн армиуд ухарсан цэргүүд төдийгүй, дайны бүсээс гарч явах гэсэн энгийн ард иргэд рүү шүршүүр буу онилно. Германы хяналт дор байсан нутагт булаан эзлэгч шиг авирлаж, талж дээрэмдэнэ, алж хядна, нийтээр нь хүчиндэнэ, их хэлмэгдүүлэлт явуулна.
Германы концлагериудад ЗХУ баясан, шинэ хэлмэгдэгчдээр дүүргэсэн. Олзноос чөлөөлөгдсөн цэргүүд, албадан хөдөлмөрт аваачигдсан хүн ардаа "суллагдангуут” урвагчид хэмээн хойд туйлын бүс рүү зөөвөрлөн хорьж байв. Йозеф Менгелегийн хар дарсан зүүдэнд ором аймшигт туршилтуудыг Зөвлөлтийн лагериудад хэлмэгдэгчид, хүүхдүүд дээр үйлдэж байв.
ГУЛаг-ийн аймшгийг тэнд ажиллаж байсан, буриад судлаач Данциг Балдаев илчлэн, сэтгэцийн гажигтай гэх "алдрыг” хүртээд байгаа. Энэ шоронжсон, эрүүжсэн аймшигт нийгмийг зөвлөлтийн большевикууд-криминалуудын холбоо үүсгэсэн. Худалч-хулгайчдын холбоо гэлтэй. Зөвлөлт Холбоо буюу Советский Союз гэдэг ердөө л ийм юм. Энэ л нийгмээ большевикууд Монголд байгуулсан юм.
1964 оноос террор-социализмын үе дуусаж, застой-социализм буюу зогсонги социализм эхэлсэн. Ердөө л сэтгэл амар наргиж суухыг хамгаас их хүсдэг, хүнд өвчтэй Л.Брежнев хөгжингүй социализм нэрээр энэ нийгмийг тунхагласан нь, өөрчлөн байгуулалтыг тунхагласан 1986 оны 2-р сар хүртэл үндсэндээ үргэлжилсэн. Бүх юм тайван амгалан байгаа мэт дүр эсгэж, сөрөг гэж үзсэн бүхнээ байхгүй гэж худал үгүйсгэж, нефтийн хэт олборлолоор санхүүжин аргацаах нь мөн чанар нь байв. Нефтийн том ордууд нээгдээгүй бол террор нь үргэлжлэх байсан буй заа.
1977 онд А.Сахаров "Манай орны өнгөрсөн 60 жилийн түүх аймшигт
хүчирхийлэл, дотоодын болон олон улсын төвшний санаанд багтамгүй гэмт
хэргүүд, сая сая хүний үхэл, зовлон, доромжлогдол, уналтаар дүүрэн
байлаа. Эхний 10 жилд их итгэл найдвар, хөдөлмөрийн болон ёс суртахууны
чармайлт, урам зоригийн, өөрийгөө золиослохуйн зориг сэтгэл байсан. Энэ
бүхэн одоо бол материаллаг арай дөнгүүр байдалд өнгөц автахуй, массын үл
хайхрахуйн дор булагдсан. Манай улс төдийгүй, бүхий хүн төрөлхтний
хувьд аюултай, кастлиг, гүн гүнзгий циник нийгэм энд үүсчээ” гэж бичсэн
байдаг.
Дэлхийн дайны үед буй болсон компьютерыг ЭВМ буюу ТБЭМ (тооцоолон бодох
электрон машин) гэж нэрлэж баaсан бөгөөд, зөвлөлтийн тэргүүлэх
мэргэжилтэн нь "Бид Барууныг хуулбарлах байтугай, энэ салбарт юу болоод
байгааг мэдэж ч чадахгүй, мэдээлэл авч ч чадахгүй байна” гэж халаглажээ.
Барааны, хүнсний хомсдол архагшсан, хиам тансаг хэрэглээний бэлгэдэл болсон байв.
1965 онд нефтийн экспорт 75,7 сая тонн байсан бол 1985 онд 193,5 сая
тонн болж бараг 3 дахин өссөн. Америк, Израилийг эсэргүүцээд, Араб,
гуравдагч ертөнцийг дэмжээд байгаа гэдэг ЗХУ маань энэ үйлдлээрээ, нефть
дээр оршин тогтнодог араб, африкийн холбоотнууддаа хүнд цохилт өгч
байлаа. Нефтийн хоригоор Өрнөдийг өвдөг сөгдүүлэх гэсэн арабын орнуудын
бойкот Зөвлөлт нефтийн экспортоо нэмэгдүүлснээр нуран унаж байв.
Зөвлөлтийн нөхөрлөл гэдэг ийм л.
Хрущёвын ресталинизацийг Брежнев зогсоосон.
Архидалт, гэмт хэрэг хавтгайрсан. Антисемит үзэл нийгэмд өргөн дэлгэрсэн тул еврейн их дүрвэлт явагдсан.
Миний бие багадаа автомашин их сонирхдог, "За рулём” сэтгүүл захиалдаг
байлаа. Тэгэхдээ Зөвлөлтийн автоүйлдвэрлэлийн хөлдүү хөшүүн байдлыг
алмайран гайхдаг сан. Автоүйлдвэрлэлийн тэргүүний орнуудын загвар
болохоор үлгэр домог шиг л санагдана.
Намайг тойрон хүрээлж буй автомашинуудаас ЗиЛ-130 1962-2010 онд, ЗиЛ-131 1966-2002, ЗиЛ-157 1953-1991, ГАЗ-52 1961-1983, ГАЗ-66 1961-1999, МАЗ-500 1965-1977, Урал-375 1961-1992, КрАЗ-255 1967-1999, УАЗ-469 1971-2003, УАЗ-452 1965-одоо, УАЗ-452Д 1966-одоо, ПАЗ-672 1967-1989, ЛАЗ-695 1956-одоо, ЛиАЗ-677 1967-1994, ГАЗ-24 1967-1985, Москвич-412 1967-2001, ЗАЗ-966 1967-1994 онуудад үйлдвэрлэгдсэн буюу үйлдвэрлэгдэж буй. Өөрөөр хэлбэл, зогсонги социализмаас өмнө юм уу, эхний жилүүдэд нь 70, 80-аад оны Зөвлөлтийн бүх автомашины загварууд зохион бүтээгдсэн, шинэ загварууд гардаггүй байжээ. Байгаа загварууд нь ч барууны үйлдвэрлэлээс гарсан хуучин загварыг хуулбарласан байх нь цөөнгүй.
Гаж дэглэмээ ЗХУ олон оронд хүчээр тогтоож, бүр ч олон оронд тогтоохыг
оролдон маш их нөөц бололцоогоо үүнд зарцуулан үргүй үрэн таран хийдэг
байв.
Энэ үед "социализмд харш сөрөг үзэгдлүүд бүрэн арилж, хөгжингүй
социализмыг байгуулчихсан” гэж байсан тул, ард түмний эсрэг төрийн
террор багасаж, хүнийг статистикийн нэгж л гэж харах хүйтэн цэвдэг
байдлаар солигдсон байв.
Хэдэн арван ноцтой бослого үймээн гарч, цус урсган дарсныг ор тас
нууна. Брежневийн амь насанд халдсан офицерыг ч сэтгэл мэдрэлийн
эмнэлэгт хорьж, тийм юм огт болоогүй гэж байв. Гэвч зөвлөлтийн болон
соцлагерийн орнуудын ард иргэд социалист гэх солиотой нийгмийг үзэн
ядаж, түлхэн унагасан юм. Харамсалтай нь, ЗХУ-ын залгамжлагч ОХУ-д болон
Монгол улсад урьдын нийгмийн дарангуйлагч зальхай этгээдүүд харийн
ивээгчидтэйгээ хамтран, ахин эрүүл бус нийгмээ үүсгэсэн.
Коммунист лидер Ельцин ямар ч ардчилсан өөрчлөлт хийхгүй байсаар, КГБ-гийн хуучинсаг фракцийн Путинд халаагаа өгсөн.
Тэгвэл ЗХУ-ын дагуул буюу сателлит, протекторат, хагас колони байсан Монголын дарга нар Хятадын чиг баримжаатайгаар мөн урьдын байдалдаа байхыг хүссэн. Хүссэн ч гэж, Горбачёв Монгол протекторатаа танайд өглөө гээд л БНХАУ-д өгчихсөн, манай дарга нар Кремлийн зааврыг дагасан.
Жинхэнэ тусгаар тогтнолыг хүсэж мөрөөдсөн Монголын ард түмний ардчилсан хувьсгалыг завхруулах ажилд НАХЯ болон НАХЯ-ны даалгавартай номенклатур залуус, МАХН-ын бүх томчууд оролцож, ЗХУ-ын нөлөөнөөс БНХАУ-ын нөлөөнд шилжих Апрелийн эргэлт болгож хувиргасан билээ. Ардчилсан хувьсгалын удирдагчдын дүрд тоглож байсан, дарга давхаргаас гаралтай хүүхэд залуус өөрсдийнхөө ноёрхлын эсрэг хувьсгал хийгээгүй юм, НАХЯ-ны удирдлага дор л ажилласан.
Тэд жинхэнэ марксизм-ленинизмийг байгуулна гэж байсан нь ердөө л зөвлөлт маягийн бус, дундад маягийн социализмыг байгуулна гэсэн үг байв. ЗХУ-д дуулгавартай байсан кадруудад шинэ метрополи итгэхгүй байсан тул энэ залуус буюу хунвэйбинүүд, соёлын хувьсгалчид хэрэгтэй болсон. Өнөөдөр лидер партизанууд "ардчилсан” хувьсгалд маань тэр үеийн МАХН-ын бүх томчууд бүгд оролцсоон гээд сууж байна. Үнэн "гавьяагаа” хэлэх цаг нь ирчихсэн тул юугаа ч нуух билээ.
Ардчилсан хувьсгал биш, урьдын нийгмийн сайн сайхан бүхнийг Арчсан
хувьсгал болсон юм. Харин өмнөх нийгмийн муу муухай бүхэн галзууран өсөж
үржсэн. Яагаад өнөөгийн нийгэм маань ийм муу муухай юм бэ гэвэл өмнөх
нийгмээ бид халж чадаагүй учраас л тэр. Зогсонги социализмын илжрэл
ялзрал болох сөнөнги, үхэнги социализмыг бид байгуулж ирэв.
Өрнийн муу муухай болох өөрсдийгөө устгадаг галзуу солиотой
социалист-коммунист үзэл онолоос бүрэн ангижирч салж байж, дэлхийд
байхгүй муухай клептокоммунизм буюу нийтийн хулгайч нийгмээ таягдан хаяж
байж л бид эрүүл нийгмийг, ардын засаг буюу ардчиллыг бүтээж чадна.
Үүний өнөөгийн нийгмээ зөв тодорхойлох нь их чухал. Хулгайчийг бариарай
гэж чарлах хулгайчийн долоовор хуруугаа доёйлгосны зүг аахилж бахардан
гүйгээд байж таарахгүй.
Ч.МӨНХБАЯР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих