УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэзээ ч урвахгүй хүнийг нь өршөөхгүй нь тодорхой болмогц уурандаа АТГ-аас гаргаж өгсөн шалгагдаж байгаа албан тушаалтнуудыг тоо, зэрэг зиндааг зарласан. Одоогоор төрийн албан тушаалтан 112 хүн шалгуулж байгаагаас УИХ-ын гишүүн хоёр, асан болон одоо эрхэлж байгаа ТНБД 11, цагдаагийн 22 дарга, төоийн өмчит 46 компаний захирал байгаа гэнэ. Хэрвээ МАХН-ын давхар дээлтэй хатагтайн уур бухимдлын түвшин ахиад жаахан л өссөн бол бүгдийх нь нэр усыг хэлчихээр байсан. Үүнд Ё.Отгонбаяр гишүүний буруу бий. Тэрээр бүр их "новшрох” ёстой байсан юм. Одоогоор ТНБД нараас шүүхээр хэрэг нь шийдэгдсэн нь ЭМЯ-ны ТНБД байсан, МАН-ын угшилтай Д.Түмэндэмбэрэл юм. Ер нь салбарынхаа хөрөнгө мөнгийг шийддэг, нэгдүгээр гарын үсэг зурдаг гэдгээрээ ТНБД нар юманд өртөх магадлал өндөртэй. Харин сайд чиглэл өгчихөөд л мултраад үлддэг, дараа нь хэрэг мандвал би гарын үсэг зураагүй, мөнгө гаргаагүй гээд цэвэрхэн гарчихдаг болсон.
NUUTS.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих