Дэлхий
хэмээх энэ гарагт түүх соёл, зан заншил, шашин шүтлэгээрээ
ялгаатай долоон тэрбум гаруй хүн амьдарч байна. Энэ тоо цаашид улам өснө
гэдгийг олон улсын байгууллагууд хэлж байгаа. Хүн ам өсөхийн хэрээр
дэлхийн өнцөг булан бүрт ядуурал газар авч, хоол хүнсний хомсдол үүсч,
олон мянган хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хорвоог орхиж байгаа гашуун мэдээ
бий. Тиймээс нэгэн дээвэр дор амьдарч буйн хувьд ядарч, зүдэрч яваа хэн
нэгэндээ тусламжийн гараа сунгаж нэг өдөр ч болов тэднийг баярлуулах нь
зүйн хэрэг. Тиймдээ ч Дэлхийн хамтын нийгэмлэгээс 12 сарын 19-ны өдрийг
дэлхий нийтээр ядууст туслах өдөр болгон зарласан билээ.
Анх
2000 оноос эхлэн НҮБ санаачлан ядууст туслах олон улсын хөтөлбөрийг
зохион байгуулж эхэлсэн гэдэг. Манай дэлхийд амьдарч буй хүн амын нэг
тэрбум гаруй нь буюу дөрөвний нэг орчим нь ядуу, гачигдмал амьдралтай
гэсэн судалгаа бий. Тэр тусмаа Африкийн жижиг улс орнууд ядуурлын
түвшнээрээ хамгийн дээгүүрт бичигдэж, өлсгөлөнд нэрвэгдэж, ядуурал нь
туйлдаа хүрч, минут секундаар хүний амь нас хэмжигддэг хүндхэн нөхцөлд
амь зогоож байна.




Д.Цэнд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих