Яармагийн дэнж болон түүний замын урд хэсгээр хэнд ч
газар олгохгүй хэмээн хотын үе үеийн удирдлагууд бүсээ чангалж байсан.
2012 оны сонгуулийн дараа Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар Яармагийн дэнжид
газар олгох гэж байна хэмээн иргэд хашаа хатгасныг эс тооцвол энэ газар
иргэдийн хувьд дархлаатай газар мэт байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд юу болов гэдэг асуулт урган гарч, өнөөх сайд, дарга нарын хэлээд байсан олгогдохгүй газар дээр нь өнөөдөр барилга байшин сүндэрлээд эхэллээ.
Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад, одоогоор 200 орчим байгууллага, хувь хүмүүс хууль бусаар Яармагийн замын урд хэсэгт газар авчихсан, эхнээсээ төлөвлөлтөд багтаагүй жижиг, том хаусууд бариад эхэлсэн талаар ярьж байна.
Олны хардлага төрүүлж байгаа өөр нэг хэсэг нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн арын талбай. Бас л хэнд ч өгөхгүй гэж байсан энэ газар дээр "Петровис” компанийн эзэмшилд байдаг гэх "Бритиш” сургууль сүндэрлэж, хэдэн мянган долларын өртөгтэй баячуудын хүүхдүүдийн вант улсыг бий болгочихоод байна. Тус сургууль одоогоор хуулийн дагуу газрын зөвшөөрлөө авсан уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч Яармагийн дэнжийн замын урд хэсгээр олгогдсон хууль бус газруудыг цэгцлэх асуудлаар одоо хуралдаж, ярилцаж байгаа юм байна. Төлөвлөгөө ёсоор бол тус газар төрийн албадууд төвлөрөх учиртай ч өнөөдөр 200 гаруй байгууллага, хувь хүн энэ газраас багагүй хэсгийг авчихсан байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=1273
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих