Ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар орон нутгийн Хөгжлийн сангийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 1,2,3,4,10 дугаар багийн нутаг дэвсгэрт Шинэ усан сан төсөл хэрэгжүүлж нийт 11 ус түгээх цэгүүдийн засвар тохижилтын ажлыг хийгээд байна.Усан сангийн байруудыг шинэчлэн засварлах,ус авах хэсгийг шороо тоос бужигнахгүй байх,шавар шавхай үүсэхээс сэргийлж хатуу хучилттай болгох, эрүүл ахуй ариун цэврийн үүднээс элдэв амьтан,муур нохой орохоос сэргийлж тодорхой боломжит зайнд хашаажуулах,явган хүний хаалга явган зам тавих ажлуудыг төслийн хүрээнд хийсэн байна.Ирэх жилээс эхлэн усан сангийн хашаанд мод зүлэг тарих зэргээр тохижилтын ажлууд хийгдэх юм.Чойбалсан хотын хэмжээнд 30 гаруй худаг байдгаас эхний ээлжинд 11 худгийг шинэчилсэн бол ирэх жил бусад худгийг шинэчлэх ажил үргэлжлэх юм.Хот аймгуудаас анх удаа иргэдийнхээ ундны усны аюулгүй байдал, эрүүл ахуйд анхаарал хандуулж байгаа ажлын үр дүн эхнээсээ гарч байгаа юм.Шинэ усан сан төсөл үргэлжилнэ
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих