Манай улс Хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг
татан, эдийн засгийг солонгоруулах, эрчимжсэн мал аж ахуй, газар
тариаланг хөгжүүлэх , өндөр технологийг нутагшуулах, ажлын байрыг
нэмэгдүүлж, бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх , улмаар Мянганы хөгжлийн
зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод туссан зорилтын
хүрээнд УИХ, Хөдөө аж ахуйн "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай
тогтоол баталсан билээ.
Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой энэхүү чөлөөт бүсийг байгуулах хэрэгцээ шаардлага, учир шалтгаан болон тухайн бүсэд явуулах үйл ажиллагааны талаарх тайлбар, тодруулгыг албаны хүмүүсээс авсанаа хүргэж байна.
Н.Ариунболд:
\ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга \
Халх гол чөлөөт бүсэд ажиллах хүчний 51 хувиас дээш Монгол хүн байна
-Халх голд чөлөөт бүс байгуулснаар эрх зүйн хувьд ямар өөрчлөлт гарах вэ?
Эрх зүйн хувьд хөрөнгө оруулагч,аж ахуйн нэгжүүд, байгууллагуудад таатай бизнесийн орчныг бүрдүүлэх боломжууд бий болно. Тухайлбал,
-Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар гадаадын олон мянга иргэн, ялангуяа хятадууд Дорнодод эзэн сууж байна. Нутгийнхан орох боломжгүй боллоо гэх мэт яриа байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Чөлөөт бүс болсноор орон нутгийн эрх мэдлээс гарчихлаа, нутгийн иргэд орж чадахгүй, хашаа барьчихлаа. Гадаадынхан хэдэн зуун мянгаараа визгүй орж ирлээ гэх мэт ташаа мэдээлэл явж байна. Ийм зүйл байхгүй. Яг өнөөдрийн байдлаар цөөхөн хэдэн компани газар тариалангийн зорилгоор 50 орчим мянган га, эрчимжсэн мал аж ахуй эрхлэхээр 30 орчим мянган га талбайг орон нутгийн удирдлагаас хууль бусаар ашиглахаар зөвшөөрөл авчихсан байна. 100 мянган гадаад орж ирсэн гэх яриа гарсан. Ийм зүйл огт байхгүй. Гадаадын иргэн Монгол Улсад оршин суухдаа ямар ямар хууль, журмын дагуу байх ёстой вэ тэр л дагуу гадаадын иргэдийг оруулж, лимит тогтооно. Хуулийн дагуу Монгол Улсын 3 хувиас илүү гадаадын хүн оршин сууж болохгүй, тэр дундаа нэг улсын иргэн байж болохгүй гэсний дагуу эрх бүхий байгууллага виз олгодог.
Мөн Халх гол чөлөөт бүст ажиллах хүчний 51 хувиас дээш Монгол хүн байна, 3 хувиас илүүгүй гадаадын иргэн байна гэж заасан. Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэхийн тулд Хөдөлмөрийн яамнаас зөвшөөрөл авдаг. Нэгэнт хууль эрх зүйн хүрээнд зохицуулагдсан учраас заасан тооноос олон гадаадын иргэн орж ирэх боломжгүй юм. Нэгэнт боломжгүй учраас орж ирэхгүй.
-Халх гол бүс нутгийн хөрс бусад бүс нутагтай харьцуулахад ямар онцлогтой вэ?
-Монгол Улс бол төв Азийн хуурай уур амьсгалтай бүс нутагт байрладаг. Тиймээс бид бүхэлдээ тэг элдэншүүлгийн технологи руу шилжих шаардлагатай. Ялангуяа Халх гол бүс нутгийг онцолмоор байна. Учир нь энэ бүс нутаг тэр чигтээ тал газар. Тэнд торойх толгод байхгүй. Тариалангийн талбайг хаах ой мод байдаггүй онцлогтой. Энэ эзгүй тал газарт салхи шуурга, хуурайшилт ихтэй. Тиймээс тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн бүхэнд хөрсний чийгийн асуудал хамгийн чухал байдаг. Энэ мэт чийггүй хуурайшилт ихтэй бүс нутагт заавал тэг элдэншүүлгийн технологийг ашиглах шаардлагатай.
-Тэг элдэншүүлгийн технологийг ашигласнаар ямар үр ашигтай вэ?
-Одоо манайд хөрсийг хөмрүүлж хагалах технологийг ашигладаг. Энэ нь чийгтэй хөрсийг нь гадаргуу дээр гаргадаг. Ингэснээр нөгөө үржил шимтэй хөрс нар, салхинд хийсч, гандаад элэгдэлд ордог. 1970 оны дунд үед аймаг, сумдын тариалангийн аж ахуй нэгжүүдээр явж байхад атрын улаан, босоо улаан хэмээн нэрлэж байсан. Энэ бүхэн нь хөрсөө хийсгэж алдаж байгаагын илрэл. Тэгвэл ийм хуурай бүс нутагт тариаланч, технологич хүнд чийг хэрэгтэй. Тодруулбал, хөрсөө хатаахгүй байх тийм технологи шаардлагатай юм. Энэ технологи бол цомотгосон буюу тэг элдэншүүлгийн технологи. Тэг элдэншүүлэг гэдэг нь нэг явалтаар олон ажлыг хийдэг гэсэн үг. Тэгэхээр тэг элдэншүүлгийн технологид хөрс боловсруулах, хураах техник нь тус тусдаа бэлтгэгдсэн байдаг. Имй техонлогиор ямар ч эмзэг хөрсийн үр жил шимийг алдагдуулахгүйгээр олон жилийн туршид үр ашигтайгаар ашиглах бүрэн боломжтой.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих