БНХАУ-ын зарим бүс нутгаар сүүлийн жилүүдийн дунджаас илүү цас орж замын халтиргаа ноцтой байдалд хүрсний улмаас зам тээврийн осол цөөнгүй гарч монгол иргэд осолд өртөх, зам цасанд боогдсоны улмаас олон хоногоор саатах зэрэг тохиолдлууд гарч байна. Ялангуяа БНХАУ-ын хойд нутагт байрлах Эрээн хотоос Хөххот болон Бээжин хот руу зорчих хурдны замууд цасанд боогдох, хальтиргаа их хэмжээгээр үүсч байгаатай холбогдуулан хятадын холбогдох байгууллагууд аюулгүй байдлын үүднээс замуудыг хэсэгчлэн хаах зэрэг арга хэмжээ авч байна. Иймд БНХАУ-д зорчиж буй иргэд онц шаардлагагүй тохиолдолд хувийн тээврийн хэрэгсэл, хот хоорондын автобусаар зорчихгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хот хоорондын албан ёсны даатгал бүхий автобусаар зорчихыг сануулж байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=13048
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих