Дорнод аймгийн АЗХ-ны Дэд дарга: Б. Мөнхгал:
-Дорнод аймгийн АЗХ хоёр даргатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа гэж дуулсан. Уг нь албан ёсны томилгооны нэг даргатай байх ёстой биз дээ.
-Нуулгүй хэлэхэд манай Дорнод аймгийн АН дотроо хоёр хуваагдчихсан хагарал маягийн байдалтай байгаа. Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэг гэдэг хүн Д.Доржхуяг гэгчийг Дорнод аймгийн АЗХолбооны дарга гэсэн гэнэ лээ. Ардчилсан Залуучуудын Холбоо бол өөрийн дүрмээр үйл ажиллагаагаа явуулдаг тамга тэмдэгтэй үндэсний хэмжээний залуучуудын байгууллага. Тэрнээс биш хэн нэгэн намын даргын үгээр удирдлагаа сонгодог байгууллага биш. Дорнодаймгийн АН дотроо хагарал үүссэнээс үүдэж хууль бус асуудлыг аль нэг талаас нь гаргаж байгаа учир бид энэ асуудлыг ярихгүй байж болохгүй нь. Би өөрөө Холбооныхоо дэд даргаар ажилладаг. Дорнод аймгийн АЗХ-ын чуулган хуралдаагүй 4 жил болж байна. Уг нь дүрмээрээ бол 2 жил тутамд буюу 2014 онд хуралдах ёстой байсан. Хуралдах ёстой хугацаанаасаа 2 жил өнгөрөөд явж байна гэсэн үг.
-Албан ёсны тамга тэмдэг нь аль нэгэнд нь байх ёстой биз дээ.
-Холбооны тамга тэмдгийг Даш гэдэг нөхөр дарга аль 2012 оны өвөл УБ хот руу аваад явсан. Түүнээс хойш тэр хүний сураг алдраад удаж байна. Манай Дорнод аймагт амьдардаггүй УБ хотын харъяат хүн л дээ. Бид Дорноддоо Ардчилсан Залуучуудын Холбооны ажлыг цаашид хууль дүрмийн хүрээнд тасралтгүй явуулахын тулд ойрын хугацаанд чуулганаа зарлан хуралдуулахаар дээд удирдлагадаа хандана. Надад дэд даргын хувьд бусад тэргүүлэгчдийн хамтаар чуулганаа хуралдуулах эрх нь байгаа учраас чуулганаа хийе гэж шийдсэн.
-Танай дүрмийн хүрээнд үү?
-Манай залуучуудын холбоо өөрийн
дүрмэндээ захирагддаг байгууллага. Өөрөөр хэлбэл АЗХолбооны дүрмийн 3.13.1, 3.13.2, 3.17.7 а-д заасны дагуу
хоёр жил тутамд холбооны удирдлага чуулганаа хийж, тайлангаа тавих ёстой байдаг.
Манай холбооны тэргүүлэгчид долоон хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Дарга, дэд
дарга, дөрвөн тэргүүлэгч гэсэн бүтэцтэй. Тэргүүлэгчдийн 50-аас илүү хувь нь
хурлаа зарлая гэвэл шууд зарлах эрх нь байдаг. Холбооны даргын хувьд гадаадад
байгаа гэх шалтгаанаар чуулганд оролцох боломжгүй юм шиг байна. Хамгийн сүүлд
2012 онд чуулганаа хийсэн. Одоо 2016 он гарах гэж байна. Чуулган хийх хугацаа
дүрмийн заалт ёсоор 2 жилээр хэтрээд явж байна.
Тиймээс чуулганаа хийхээр болсон.Чуулганд Дорнод аймгийн сумдын ардчилсан залуучуудын төлөөлөл оролцоно. .
-Одоо зарлагдах чуулганаар албан ёсны даргын асуудал яригдах уу. Мөн хууль бус дарга гээд байгаа Доржхуяг гэх хүн танай холбооны тэргүүлэгчийн хувьд чуулгандаа оролцоно биз дээ.
-Уг нь Д.Доржхуягтай ойлголцох үүднээс "уулзаж ярилцъя , хэн нь албан ёсны даргаар яваад байгаа, асуудлыг нэг тийш нь шийдье” гэж санал тавьсан. Гэтэд "за” гэж хэлчихээд ямар нэгэн хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Тийм учраас би өөрөө дэд даргын хувьд чуулганаа албан ёсоор зарлаж энэ асуудлыг хурлаараа ярилцана. Тэр хүн чуулгандаа оролцох үгүйг нь би сайн мэдэхгүй байна.
-Холбооны дарга тань гадаад байгаа гэх үндэслэлээр чуулганаа хуралдуулахгүй өнөөдрийг хүрсэн гэсэн. Ер нь ажлын хариуцлагаас гэх ч юмуу, өөр бусад зүйлээс шалтгаалж албан ёсны даргаа дотроосоо хүлээн зөвшөөрөхгүй байх тал бий юу?
- Тийм зүйл байхгүй гэж бодож байна. Албан ёсных гэдэг чинь өөр биз дээ. Чоно борооноор гэдэг шиг энд тэнд зарим нэг нөхөр өөрийгөө дарга гээд яваад байгаад нь гайхаж байна. Тэр хүн тэргүүлэгч бол тэргүүлэгчээрээ л байх ёстой. Энэ асуудлыг бид одоо хуралдах чуулганаараа шийднэ гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих